Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэг “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад II байр эзэллээ

ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй.

Тэгвэл 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 01-ний хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 145 шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулдаг “Манай хороо-Миний гудамж” аянд Баянгол дүүрэг амжилттай оролцож, “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо.

Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар оролцож шагналыг гардуулсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Шилдэг дүүрэг”-ийн шагналыг гардан авлаа.

 

Баянгол дүүрэгт 2021 онд авто зам, хотын тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өмнөх жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна “Ковид-19” цар тахлын үед дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Ташрамд мэдээлэхэд, энэ аянд 9 дүүрэг, 173 хороо, 2468 аж ахуйн нэгж, байгууллага, 935 Сууц өмчлөгчдийн холбоо, 66 Орон сууцны контор, 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, 4585 айл өрх, 23 хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад мэдээлэл хүрч оролцсоноос 9 дүүрэг, 34 хороо, 31 аж ахуйн нэгж, байгууллага, 34 Сууц өмчлөгчдийн холбоо, 11 Орон сууцны контор, 3 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, 45 айл өрх, 10 хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгуур үзүүлэлтэд нийцэн үнэлүүлж, дүгнүүлсэн юм.

 
 
  • “Шилдэг дүүрэг-2 байр”:  Баянгол дүүрэг 
  • “Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо-3 дугаар байр”: “Тэнгэр” СӨХ
  • “Шилдэг хороо” тусгай байр: Баянгол дүүргийн 6 дугаар хороо
  • • Шилдэг хэсгийн ахлагч нарын баг -Тусгай байр: БГД-ийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нарын баг
  • “Шилдэг зам талбайн цэвэрлэгээний байгууллага - Тусгай байр "Баянгол Шинэ өргөө" ХХК тус, тус шалгарлаа
ВИДЕО:
https://www.facebook.com/watch/?v=582386839481961