ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх шаардлагатай"

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ үеэр яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг хөнджээ. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир "Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны сүлжээ байгуулах 19 тусгай зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гар утасны үйлдвэрлэгчид олон улсын холбогдох стандартын дагуу сүүлийн үеийн гар утаснуудад яаралтай тусламжийн 112 дугаарыг системд нь суулгаж үйлдвэрлэж байгаа.

Манай улсын хувьд олон улсын стандартыг мөрдөлгүй, яаралтай тусламжийн үйлчилгээнд 10х гэсэн олон дугаарыг ашиглаж байгаа нь хэрэглэгч яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж улсын хэмжээнд 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Цаашид харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд “112” дугаарыг тусгах, одоо ашиглаж буй 10х, 11х дугаарлалтуудыг чөлөөлөх, өөр дугаарлалт руу шилжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарлалтад шилжүүлснээр яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй байгаа хэрэглэгчийн асуудал шийдвэрлэгдэхээс гадна улсын хэмжээнд аль ч операторын хэрэглэгч өөрийн сүлжээ байхгүй ч бусад операторын сүлжээгээр дамжуулан яаралтай тусламжийн дугаарт холбогдох боломж бүрдэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.116] 2024/12/20
666 - iim baival buur shuurhai yum bishuu te !
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.116] 2024/12/20
666 - iim baival buur. Goy yum bishuu te !
0 | 0 Хариулах
Зочин [61.69.187.94] 2024/12/19
000 байвал зүгээрдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.16] 2024/12/19
Ямарч сүлжээ байхгүй сим хийгээгүй утаснаас 112-луу залгаж болоод бсын ийм байж
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.185.175] 2024/12/19
911 нь зөв биш юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.50] 2024/12/19
Only USA
4 | 0 Хариулах