Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр мал хулгайлах гэмт хэрэг буурч байгаа тухай хэллээ.
Тэрбээр "2021 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 17,354 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хулгайлах гэмт хэрэг энэ хугацаанд 2,939 бүртгэгдсэний 473 нь мал хулгайлах гэмт хэрэг юм.
Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 49.9 хувиар буураад байгаа байна. Ийнхүү буурахад нөлөөлсөн нэг шалтгаан нь УИХ-аас хуульд өөрчлөлт оруулж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлсэнтэй холбоотой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|