"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас саатуулжээ.
Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Тухайн үеийн буюу АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар тус зураг дээрх бэлэн мөнгө, валют түүний албан өрөөнөөс бус хувийн оффис дахь өрөөнөөс нь олдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!