Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг минимал орон сууцны шийдэл

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Манай орны нийт хүн амын 40 гаруй хувь нь зөвхөн Улаанбаатар хотод аж төрдөг ба цаашид энэ тоо улам бүр өсөх хандлагатай байна. Тиймээс энэхүү хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөлөөс улбаалан хотыг илүү ухаалгаар бас системтэйгээр тэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бидний өмнө орчин үеийн бүхий л хэрэгцээнд нийцсэн цогц хотыг төлөвлөх онцгой сорилт хаяанд ирээд буй.

Олон улсын жишгээс харвал хүн төрөлхтөн төвлөрсөн “бетон ой”-г хүсэмжлэхээс илүүтэй их хотын нүргээн, дуу чимээнээс алс, нам гүм, тайван хэмнэлийг эрхэмлэх болжээ

Ийм хандлагыг та бид үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зэхэж буй хэрэглэгчдийн эрэлтээс төвөггүй харах боломжтой. Сургууль цэцэрлэгтэй ойр, ногоон байгууламж ихтэй, хүүхдийн тоглоомын талбайтай, хүртээмжтэй төлөвлөлттэй гээд худалдан авагчдын эрэлт хэрэгцээ зөвхөн барилга байгууламжийн тухай ойлголтоос хальж, амьдралын чанартай шууд уялдан холбогдож эхэлсэн. Магадгүй энэ нь байгальд ойр концепц баримтлах, ногоон байгууламжийн хүрэлцээг үлэмж нэмэгдүүлэх, бүх хүнд хүртээмжтэй төлөвлөлтийг зохион байгуулах гэх мэтээр барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд ахиулсан гэхэд хол зөрөхгүй биз ээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс хэмээн тодорхойлогдсон Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн бүс нь цэвэр цэнгэг агаар, эрүүл хөрстэйн дээр дэд бүтцийн хувьд өнөөгийн Улаанбаатар хотыг орчин үеийн стандартад нийцсэн жишиг хот болгон хөгжүүлэх хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог. Энэхүү байршилд стандарт, бизнес, тансаг гээд зэрэглэлээрээ ялгаатай нийт 90 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас бид энэ удаа Сөүл Гарден төслийн онцгойлон сонголоо. Учир нь хороолол дотроо сургууль цэцэрлэгтэй, мөн 3 одтой бизнес зэрэглэлийн орон сууц гэдгээрээ бидний анхаарлыг эрхгүй татсан билээ.

Минимализм нь хэт хоосон бус ухаалаг сонголтуудын нэр

 

Сөүл гарден төслийг Улаанбаатар Групп ХХК нь Солонгос улсын архитектурын шийдлээр барьж байгуулсан ба барилгад ашиглагдсан материалууд нь тухайн барилгын чанарыг илтгэж байна. Тэр дундаа Солонгос улсын архитектур хийцлэл нь Өрнөдийн нүсэр, эрээлжилсэн интерьертэй харьцуулахад бага орон зайг маш зөв хуваарилан, байгалийн элементүүдээр баяжуулсан минимал дизайнтай байдгаараа ялгаатай. Минимализм нь хэт хоосон бус ухаалаг сонголтуудын нэр гэдгийг уншигч та хэдийн гадарлаж байгаа болов уу. Яг л хүн өөртөө томдсон гутал, хувцас авдаггүйтэй ижилхэн. Бүх зүйл яг таг хэрэглээнд нийцэх агаад саруулхан, тохилог сэтгэгдлийг эздэдээ мэдрүүлдэг. Нүд чилээмгүй зөөлөн өнгөний палитрууд Солонгос архитектур шийдэл болоод интерьер дизайнд гүн шингэсэн байдаг. Иймд эрхэм та Сөүл гарден төслийн орон сууцнаас ашиггүй нэг ч метр талбайг олж харахгүй гэсэн үг. Дотоод агаарын урсгал, байгалийн гэрэл, эргономик стандартуудыг нэгтгэн жижиг метр талбайг хамгийн цэгцтэй зохион байгуулсан байна. Жишээ нь, 57.25мкв 3 өрөө байр гэхэд 4 цонхтой бөгөөд бүх өрөөнд нарны гэрэл хамгийн багадаа 4 цаг тусахуйц төлөвлөгджээ. Энэ бол дотоод агаар үргэлж сэлгэгдэхийн зэрэгцээ нарны гэрлийн тусгалаар дамжуулан цахилгаан, дулааныг хэмнэх бодит хүчин зүйл юм.

Түүнчлэн, хороолол дахь ногоон байгууламжийг зөвхөн мод бутаар төсөөлөх хангалтгүй юм. Ногоон бүс гэдэг нь хорооллыг хүрээлдэг нээлттэй орон зайг хэлдэг бөгөөд байгалийн тэнцвэрийг хадгалах, дуу чимээний бохирдлоос хамгаалах, агаарт нарийн тоосонцор үүсэхээс сэргийлэх гэх мэт харагдаж байгаагаасаа их давуу чанарыг олгодог. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хамгийн багадаа 9мкв байлгахыг зөвлөдөг ч харамсалтай нь Улаанбаатар хотод 2020 онд хийгдсэн судалгаанаас харахад энэхүү стандарт 5мкв байна гэсэн дүн гарсан юм. Харин Сөүл гарден төслийн хувьд нийт эзэмшил газрынхаа 70 гаруй хувийг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байхаар төлөвлөж, үлдсэн хэсгээ барилгажуулснаараа оршин суугчдын нягтаршил болоод хүртээмжийг хамгийн таатай бүрдүүлж чаджээ.

Өөр нэгэн давуу тал бол бизнес зэрэглэлийн бусад төслүүдээс үнийн хувьд өрсөлдөхүйц буюу үнийн хөөрөгдөлгүй байгаа нь худалдан авагчдад таатай боломжийг өгсөн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн боломжийн үнээр ирээдүйд үр өгөөж, үнэ цэн нь өсөн нэмэгдэх байршилд чанартай орон сууц авах нь үнийн савлагаа, төгрөгийн уналттай өнөө үед найдвартай хөрөнгө оруулалт тань байж чадна.

Эцэст нь, 1950-аад оноос хойш эрчимтэй суурьшмал хэв маягт шилжсэн Улаанбаатар хот маань нэгэнтээ тэлж, дагуул хотуудаар дамжуулан өргөжих зураглалтай байгаа тул олон улсын жишгийг бүрэн хангасан үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь оновчтой сонголт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ удаагийн онцолж буй Сөүл гарден цогцолбор хороолол нь 200 гаруй автомашины зогсоол, 400 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг бүхий төлөвлөлттэй агаад 840 айлын орон сууцны цогц хороолол юм. Тус хорооллын бүтээн байгуулагчид оршин суугчдадаа материаллаг чанараас гадна амьдралын чанарыг тань тодорхойлох “Smart-minimal” хэв маяг,  ая тухтай хүрээлэл, үл хөдлөх хөрөнгийн хамгийн найдвартай хөрөнгө оруулалтыг санал болгож байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.