Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эвергранде Хятадын үл хөдлөх хөрөнгийн гигант, тэд дампуурахад хэтэрхий том биш гэж үү?

ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN

Бэлэн мөнгөний хомсдолд орсон Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга том компани болох Эвергранде ойрын өдрүүдэд хэд хэдэн чухал сорилттой тулгарах тул дэлхийн санхүүгийн зах зээл өндөржүүлсэн бэлэн байдалд байна гэж хэлж болно.

 

Дэлхийн хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн компани болсон энэхүү байгууллагын хэдэн арван сая долларын бондын хүү төлөх эцсийн хугацаа тулж ирээд байна.

Компани эдгээр төлбөрийг төлөхийн тулд тэмцэж байгаа бөгөөд зарим хөрөнгө оруулагчдад өөрсдийн үл хөдлөх хөрөнгөөрөө эргүүлэн төлж эхэлсэн ч нөхцөл байдал муудсаар.

Эвергранде яг юу хийдэг вэ?

 
 

Бизнесмэн Хуй Ка Ян 1996 онд Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу хотод өмнө нь Hengda Group гэж нэрлэгддэг байсан Evergrande компанийг үүсгэн байгуулжээ. Evergrande Real Estate нь 300 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй ба одоогоор Хятадын 280 гаруй хотод 1300 гаруй үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг эзэмшдэг аварга том компани юм.

Evergrande групп нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтаас илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа тэлсээр өдгөө баялгийн менежмент, цахилгаан машин үйлдвэрлэх, хоол хүнс, ундаа үйлдвэрлэх гэх мэт төслүүдээс бүрдсэн групп болоод байгаа билээ. Тэр ч байтугай улсын хамгийн том хөлбөмбөгийн багуудын нэг болох Гуанжоу FC-ийг эзэмшдэг.

Ноён Хуй нэгэн цагт Азийн хамгийн баян хүн байсан бөгөөд сүүлийн саруудад түүний баялаг эрс буурч байгаа ч одоогийн байдлаар Forbes сэтгүүлийн мэдээлснээр 10 тэрбум гаруй долларын (7.3 тэрбум фунт стерлинг) хувийн хөрөнгөтэйгээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр л байна.

Эвергранде яагаад асуудалтай байгаа вэ?

Эвергранде сүүлийн жилүүдэд маш хурдацтай байдлаар өргөжин тэлж, 300 тэрбум гаруй доллар босгож чадсан Хятадын хамгийн том компаниудын нэг болжээ.

 

Үл хөдлөх хөрөнгийн томоохон хөгжүүлэгчид барилгын компаниудын өрийн хэмжээг хянахын тулд өнгөрсөн жил Хятад энэ зах зээлд нэгэн шинэ дүрмийг танилцуулсан. Энэхүү шинэ дүрмийн дагуу Эвергранд бизнесээ тогтвортой байлгахын тулд үл хөдлөх хөрөнгүүдээ томоохон хөнгөлөлттэйгээр зах зээлд санал болгоход хүргэсэн билээ. Хятадын засгийн газар бизнес эрхлэгчдэдээ үе үе бизнесийн үйл ажиллагаанд нь  нөлөөлөхөөр гэнэтийн дүрэм танилцуулдагаараа ер нь алдартай.  Тэд одоогийн байдлаар ар араасаа  гарч ирж буй өрийнхөө хүүгийн төлбөрийг төлж чадахгүй байдалд ороод байгаа юм.  Хэтэрхий хурдан тэлж, хэтэрхий олон төсөлд хөрөнгө оруулснаар бэлэн мөнгөний урсгал, хөрөнгө оруулалтын өгөөж, санхүүгийн хяналтаа алдаж алдагдлын хэмжээ томорсоор асуудалд орсон гэж хэлж болно.

 

Энэхүү эргэлзээ нь Evergrande-ийн хувьцааны ханш энэ онд 80 орчим хувиар унагахад хүргэв. Түүнчлэн дэлхийн зээлжих зэрэглэлийн агентлагууд тэдний бондын эрсдлийн зэрэглэлийг дараалан бууруулсаар байна. 300 тэрбум төгрөгний хөрөнгөтэй том групп санхүүгийн асуудалтай байгаа нь тодорхой болсон учраас энэ асуудал зөвхөн Хятад төдийгүй дэлхийн ҮХХ ийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар дэлхий нийтээрээ харж байна.

Эвергранде унах нь бидэнд ямар хамаатай вэ?

Асуудал ноцтой болох хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, олон хүмүүс барилгын ажил бүүр эхлэхээс өмнө Эверграндаас үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад урьдчилгаа төлсөн бөгөөд хэрэв энэ нь дампуурвал тэд өөрсдийн хөрөнгөө алдах эрсдэлтэй.

Evergrande-тай хамтран бизнес хийдэг компаниуд маш их бий. Хөгжүүлэгч томоохон компаниудын ард маш олон компани, хувь хүмүүс ажлын байраар хангагдаж, бизнесээ явуулж байдаг. Барилга, дизайны фирм, материал нийлүүлэгч зэрэг жижиг дунд компаниуд 140,000 гаруй ханган нийлүүлэлтийн компаниуд томоохон алдагдал хүлээх эрсдэлтэй тул дампууралд хүргэж болзошгүй юм.

 

Гурав дахь нь Хятадын санхүүгийн системд үзүүлэх нөлөө.

Economist Intelligence Unit-ийн (EIU) Матти Бекинк ВВС-д өгсөн ярилцлагадаа "Эвергранд дотоодын 171 орчим банк болон бусад 121 санхүүгийн фирмэд өртэй гэж мэдээлсэн билээ.

Хэрэв Evergrande төлбөрөө төлөх чадваргүй болвол банкууд бусад зээлдүүлэгчид бага зээл өгөхөөс өөр аргагүй болно.

Энэ нь компаниуд боломжийн хүүтэй мөнгө зээлэх гэж тэмцэж байгаа үед зээлийн хямрал гэж нэрлэгддэг зүйлд хүргэж болзошгүй байна гэж таамаглаж байна.

Зээлийн хомсдол нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлдэг Хятадын хувьд маш муу мэдээ байх болно. Хятадын зах зээлд томоохон санхүүгийн давалгаа үүсэх нь дэлхийн бусад улс орнуудад ч мөн давалгааны хүч  мэдрэгдэх болно  гэж шинжээчид үзэж байгаа. АНУ д олон жилийн өмнө Леман бродерс том банк дампуурсан нь дэлхийн эдийн засгийн хямралд үлэмж хэмжээний нөлөө үзүүлсэн билээ.

Эвергранде дампуурахад хэтэрхий том биш гэж үү?

Ийм их хэмжээний өрөнд орсон компани дампуурах магадлалтай байгаа тул нөхцөл байдал нилээн ноцтой байгаа гэж болно. Зарим шинжээчид Хятадын засгийн газраас дэмжлэг хийж мөнгө цутгаж магадгүй гэж таамаглахад хүргэж байгаа ч энэ бараг бүтэшгүй найдлага болоод байна. 

 

Хятадын чат апп болон нийгмийн сүлжээний платформ WeChat дээр бичсэн нийтлэлдээ төрийн дэмжлэгтэй Global Times сонины нөлөө бүхий ерөнхий редактор Ху Сижин Эвергранд засгийн газрын тусламжид найдах ёсгүй, харин өөрийгөө аврах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Цаашдаа асуудалд орсон колмпаниуд төр нь аварна гэж бодох хэрэггүй гэдгийг эрх баригчид мөн илэрхийлсээр байгаа юм.

Бэлэн мөнгөний урсгал дахь хяналтаа алдана гэдэг маш том компанид ч хүртэл үхлийн аюул учруулах эрсдэлтэй байдаг гэдгийг бүх л бизнес эрхлэгчид үргэлж санаж явах ёстой юм.

 

Орчуулга болон анализыг нийтлэлч Бүжинлхам бэлтгэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.