Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алдарт CINNZEO брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 16
Сурталчилгаа

Синнзео бэйкэри нь 1987 онд Канадын Калгари хотод анхны үйлдвэрлэлээ эхэлснээс хойш өдгөө 30 жилийн хугацаанд амжилттай өргөжиж Канад, Мексик, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Австрали, Англи, Сингапур зэрэг дэлхий даяар нийт 80 гаруй салбартай болсон байна. Зөвхөн энэ 2021 онд Европ Латин Америкийн 5 оронд нээгдэхээр ажиллаж байгаа бөгөөд Монголд нээгдэж буй энэхүү  салбар маань Азийн орнуудаас хамгийн анхдагч нь болж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа юм.

 

Синнамон роллын амт чанараараа 30 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж "Дэлхийн хамгийн амттай Синнамон ролл” хэмээх тодотголтой олон улсын сүлжээ CINNZEO брэндийг Монголчууддаа зориулан албан ёсоор зах зээлд нэвтрүүлж байна. Тус компани нь албан ёсны франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйлчилгээний чанар, сэтгэл ханамж, эрүүл ахуйн стандартчилагдсан үйлчилгээг Монголчууддаа санал болгож, 2021 оны 9-р сарын 26-нд Хан-Уул дүүрэгт байрлах И-Мартын 1-р давхарт албан ёсоор нээлтээ хийж шинэхэн бас халуун синаммон роллыг хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхэллээ.

 

Синнзео брэндийн хамгийн онцлох чанар нь хэрэглэгчийн нүдэн дээр хийж зуухнаас шууд шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэдгээрээ онцлог бөгөөд синаммоны өвөрмөц сэтгэл татам үнэрээрээ алдартай.

Гараар хийсэн амтат роллыг халуун зуухнаас шинэхнээр нь гаргаж үйлчлүүлэгчид шууд хүргэдэг бөгөөд Cinnzeo брэнд нь ямар нэг удаан хадгалах зориулалттай, хөлдүү түүхий эд материал хэрэглэдэггүй гэдгээрээ онцлогтой. 

Роллын зөөлөн зуурмагийн давхаргууд нь  манай тусгай жор болон хамгийн дээд сортын “Dragon” нэрийн синаммон, дээд зэргийн чанартай бор элсэн чихрийн төгс холимогоор хийгддэг бөгөөд тансаг зөөлөн амтат крем чизийн фростоор бүрсэн роллыг дээд зэргийн үрээр чанасан амтат кофены хамтаар санал болгодог бөгөөд халуун кофе нь шинэхэн гарсан халуун роллын амттай төгс зохицдог.

Синнзео брэнд нь үндсэн синнамон роллоос гадна чийз ролл, пекан самартай ролл, special roll буюу жимстэй ролл, өглөөний цайны роллыг кофе, смүүти, халуун болон хүйтэн уух зүйлсийн олон сонголттойгоор хэрэглэгчиддээ санал болгодог.

Энд дарж Синнзео брэндийн албан ёсны хуудсаар зочлоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Бидний дуртай СИННАМОН нь эрүүл мэндэд олон талын ач тустай гэдгийг та мэдэх үү?

Синнамоныг МЭӨ 2000 оноос хойш Эртний Египтэд хэрэглэж ирсэн бөгөөд үүнийг дээд зэрэглэлийн хүнс гэж үздэг байсан бөгөөд дундад зууны үед эмч нар үүнийг ханиалгах, үе мөчний үрэвсэл, хоолой өвдөх зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг байжээ. Синнамон нь sinnamomum гэх төрлийн модны холтосны дотор хэсэг бөгөөд сайхан амттай, анхилам үнэртэй.

 

Зарим судалгаагаар синнамон дахь нэгдлүүд нь антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг, чихрийн шижин, нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хорт хавдар, зүрх судасны өвчнөөс хамгаалах үйлчилгээтэй байдаг бөгөөд бусад эрүүл мэндийн ач тусыг дурдвал:

  • Нян болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна мөөгөнцрийг устгадаг.
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна .
  • Булчингийн өвчин хөндүүрийг намдаана.
  • Бөөр давсагны халдварын үед зөгийн балтай хамт ууна.
  • Уушгины салстыг цэвэрлэж эргэлтийг дэмжиж өгдөг.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх
  • Алцгеймор болон Паркенсоны өвчний үеийн шинжийг арилгах ба мэдрэлийн эд эсийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг.
  • Өөх тос ихтэй хоолны нөлөөг бууруулдаг зэрэг та бидний тэр бүрчлэн мэддэггүй маш олон давуу талыг өөртөө агуулдаг.

Хан-Уул дүүрэгт байрлах Синнзео брэндийн салбараар зочилж амтат синнамон роллыг заавал халуунаар нь ирж амтлаарай.

Facebook: www.facebook.com/CinnzeoMongolia

Instagram: www.instagram.com/cinnzeo_mongolia/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.