Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутнуудын хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-наас оюутнуудын судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэдгийг өчигдөр орой болсон УОК-ын Шуурхай Штабын хурлын үеэр мэдээллээ.

Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн халдвар их гарч байна гэсэн мэдээлэл ирж буйг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн" мэдээллийг өглөө.

Харин хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм.