Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгдүгээр сараас хойш 32 монгол жолооч Эрээнд тусгаарлагдаж Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг тасралтгүй явуулж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Асуулгын хариуг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүний хариуцлагын хүлээн байдаггүй.

Л.Халтар сайдаас асуух асуулт байна. Коронавирусийн халдвартай жолооч хятадын тал руу ороод байгаа учраас бид нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг 14 хоног нэг газар тусгаарлаж байгаа урагшаа явуулахаар дунд нь ганц нэг халдвартай жолооч байж таараад байна. Үүнээс болоод бизнес нь ч байдаггүй, нүүрс тээвэр нь ч байдаггүй. Энэ бол цэвэр зохион байгууллалтын асуудал шүү дээ. Тэгэхээр одоо яаж ажиллах вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Бид хоёр гол арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, жолооч нарыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бөмбөлөгөөр буюу жишээ нь нэг компанийн жолооч нарыг 2-3 хувааж, төвлөрлийг нь сааруулна.

Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу Дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гэж байгаа юм. Үүнд шаардлагатай зардал, орон тоог шийдсэн. Тун удахгүй газар дээр нь очоод хамгаалалт татаад, орж, гарах хөдөлгөөнийг цэгцэлнэ.