Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58,394 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
|