Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр нь танилцуулж байна
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 76,
- II тунд 213,
- нэмэлт сэргээх тунд 1,633 буюу нийт 1,922 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байна.
Мөн 2,919 жирэмсэн эх, 12-15 насны 67,017, 16-17 насны 26,327 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Иргэн та өөрт байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцин хийлгэх боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

