Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 15 иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 314,601 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,015 нь Улаанбаатар хотод,
  • 1,210 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,269 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал,

  • 0-20 насны нэг хүн,
  • 21-40 насны нэг хүн,
  • 41-60 насны есөн хүн,
  • 61-80 насны хоёр хүн,
  • 80-аас дээш насны хоёр хүн уг өвчний хүндрэлээр хорвоог орхилоо.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,289 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,214 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 13,282
  • Хүндэвтэр- 6,417
  • Хүнд – 2,133
  • Маш хүнд – 382 хүн байна.