Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувийн автомашинтай жолоочийг ажилд урьж байгаа тухай НОК-оос мэдээллээ.
Ковид-19-ийн тандалт, хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана.
Ажлын хүрээнд гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ.
Ерөнхий нөхцөл:
Дээрх нөхцөлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлэх юм байна. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болох аж.
https://forms.gle/4rqrmh4dWKDuuv7G8
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|