Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын баярыг аравдугаар сард тэмдэглэдэг болно

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 16
MorninigNews.mn
Багш нарын баярыг аравдугаар сард тэмдэглэдэг болно

Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт орууллаа.

Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг.

Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжжээ.

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамныхан үзжээ.

ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдрийг 1996 оноос жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан багөөд 2012 оны энэ өдрийг "Багшийг дэмжье" уриан дор тэмдэглэжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг байна.

Зураг