ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн иргэдийн 14 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэжээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн 2,291 иргэн өчигдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр уг вакцины
- I тунд 105,
- II тунд 417,
- нэмэлт сэргээх тунд 1,769 хүн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна.
Манай улс 18-аас дээш насны иргэдэд есдүгээр сарын 13-наас дархлаа сэргээх нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн.
Ингэхдээ
- дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байх
- хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байх шаардлагыг тавьж байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

