Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн улмаас 79,022 хүн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 79,022 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 57,490 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 21,532 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 58.6 хувь нь хөнгөн оноштой бол 41.3 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой-12,627
  • Хүндэвтэр оноштой-6,649
  • Хүнд оноштой -1,889
  • Маш хүнд оноштой -367 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 16.8 хувь нь буюу 3,618 нь хүүхэд бол 6.2 хувь нь буюу 1,337 нь жирэмсэн эмэгтэй байна.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа аж.

Учир нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх эмнэлгийн орны тоог нэмэлгүй хэвээр нь хадгалж үлдээхгүй бол эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахад бэлэн байгаа гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өмнө нь мэдээлж байсан юм.