Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн бол өнөөдрөөс III тунг хийлгэх боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн бол өнөөдрөөс III тунг хийлгэх боломжтой
Sara, ikon.mn - text to speech

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар болсон билээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд

  • коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс