Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 916, орон нутагт 2,810 тохиолдол шинээр батлагдаж, долоон хүн энджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,726 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 217,546 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 916 нь нийслэл хотод,
  • 2,810 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,177 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 944 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,829 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18,239 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,500
  • Хүндэвтэр- 4,004
  • Хүнд – 1,077
  • Маш хүнд - 248 хүн байна.