Энэ сар гарсаар зам, тээврийн осолд бага насны хүүхэд өртөх явдал нэлээд гарч байна.
Энэ нь замын халтиргаа гулгаа ихсэж буйтай холбоотой юм. Арванхоёрдугаар сар гараад 10 хонож байхад 26 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Түүний зургаа нь сургуулийн өмнөх насных. Үлдсэн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч аж.
Уржигдар буюу энэ сарын есөнд л гэхэд есөн хүүхэд гэмтэл авчээ.
Тиймээс бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлээч гэж эцэг, эхчүүдэд ЗЦГ-аас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|