Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Математикийн шалгалтын даалгаварт алдаа байхгүй. Багш, эцэг эхчүүд бодлогуудыг бодож, хариутай нь тулгасан"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын Математикийн хичээлийн даалгавар алдаатай байсан талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан.

Үүнд Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Математик бол хамгийн олон шалгуулагч хамрагддаг шалгалт. Энэ жил улсын хэмжээнд есөн шалгуулагч 100 оноо авсан. 

Даалгавартай холбоотойгоор ташаа ойлголт үүссэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш нар, эцэг эхчүүд болон сурагчдын төлөөлөл Боловсролын үнэлгээний төвд өнөөдөр(өчигдөр) ирж, холбогдох хүсэлтээ гаргасны дагуу шалгалтын даалгаврыг бодож үзээд, зөв хариулттай тулгасан. 

Мөн өөрсдийнх нь хүүхдүүдийн хийсэн эх материалыг хянуулахад ямар нэг алдаа, зөрүү байхгүйг ойлгосон" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтад 40 мянга гаруй шалгуулагч хамрагдсан. Энэ бол их тоо.

12 жилийн туршид сурч, эзэмшсэн мэдлэгээ бодитоор үнэлүүлж, хүссэн оноогоо авч, зорьсон сургуульдаа орох боломжтой болсон 20-30 мянган шалгуулагч бий. Хүссэн оноондоо хүрээгүй шалгуулагчид ч бий.

Шалгуулагчдын сэтгэл зүй эмзэг байгаа үеийг ашиглаж, ташаа мэдээлэл түгээх, буруу ойлголт төрүүлэх, үл ойлгогдох байдал үүсгэх гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Иймд шалгалтын үед олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээж, иргэдийг турхирсан хүмүүсийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын алба, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албанд хандах болно" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/7xUCuawTgM/