Английн хурц үгийн мастер Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа амилах гэж байна.
Ид шидийн гэмээр ертөнцөд хэн нэгний төлөө одод. асаж унтарч байдаг, хүмүүс ч хэн нэгний төлөө амьдардаг гэсэн санааг жүжгээр илэрхийлэх юм.
Зохиолч Оскар Уайльд 1888 онд хоёр хүүхэддээ зориулан жүжгээ бичиж байсан гэдэг.
Уг бүтээлийг театрын М.Ариунтуяа найруулж, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр бичсэн байна. Жүжиг энэ сарын 25-нд нээлтээ хийх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|