ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ нэмэлт болон хүүхдийн дархлаажуулалтад зориулан 200 сая тун Pfizer вакцин худалдан авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа Pfizer компаниас коронавирусийн эсрэг 200 сая тун вакцин худалдаж авах захиалга өгсөн тухай тус компани Баасан гарагт мэдээлжээ.

Ингэснээр Pfizer компаниас АНУ-ын худалдаж авсан нийт вакцины хэмжээ 500 сая тун болж байна.

Шинээр авсан вакцины 65 сая тунг 12 хүртэл насны хүүхдүүдийн дархлаажуулалтад, үлдсэн хэсгийг хүн амын нэмэлт дархлаажуулалтад ашиглахаар төлөвлөж буй тухай Цагаан ордноос мэдээлжээ.

Pfizer компани вакцинаа хүүхдүүд дээр туршиж байгаа ч АНУ-ын засаг захиргаа хараахан хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй байна. Мөн насанд хүрсэн хүн амын дархлаажуулалтад гурав дахь тун шаардлагатайг тус компани зөвлөж байгаа.

Цагаан ордны цар тахлын зөвлөх, доктор Энтони Фаучи “намрын сүүлч, өвлийн эхээр бид зөвшөөрөл өгөх эсэхийг шийдэхэд хэрэг болох хангалттай тоо баримттай болно” гэж ярьжээ.

Covid-19 нь хүүхдүүдийн хувьд эрсдэл багатай гэж үздэг. Хамгийн сүүлд гаргасан мэдээллээр АНУ-д бүртгэгдсэн нас баралтын 0.05 хувь, өвчний хүндрэлийн 3 орчим хувийг 18 хүртэл насны хүүхдүүд эзэлж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.119.202] 2021/7/30
oros vacine hamgiin sain geed baisan ysn be. duu naraa haha. ah nar taa itegeseer baih. nuur oorsdoo zartsan bol mongotei shn baih bailaa hha. odoo zesiin zah zeelee og2 gg. sbanuudaa
0 | 0 Хариулах
Man xylgaic [66.181.161.83] 2021/7/25
Xurelsux amid uu vaktsinaa awaacheee
0 | 0 Хариулах
Зочин [154.13.1.199] 2021/7/24
Тэмбүүтэй ОРкууд юу юу гэж шааж байна. Вирусаа шаагаад вирусын үйлдвэр болоод хэвтэж байна биз.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2021/7/24
Америкт бусад Улс туршилтанд орсоны дараа хүүхдүүддээ хийнэ ,хэрэв туршилт онцгүй болвол хэн нэгэнд ханвивлана байх даа,
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.242] 2021/7/24
Энэ ЭМЯ-на албан тушаалтнуудыг харж байхад тоть шиг нэг юмаа давтаад л ямар ч шинэлэг шуурхай арга хэмжээ авах чадваргүй хүмүүс байдаг нь ТВ -ээр хүртэл илт харагдаж бна, зөвхөн өөрсдийнхөө Синофарм бөөнд нь шахсан алдаагаа зөвтгөхийн оронд яаралтай синофарм хийлгэсэн хүмүүст 3 дахь тунгаар Пфайзер тарихгүй бол энэ хүмүүсийн өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ, Унгар Улс энэ арга хэмжээг 8 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бна, манай ЭМЯ арын хаалгын мэргэжлийн чадвар муутай хүмүүсээр дүүрсэн бна
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.53] 2021/7/24
Pfizer араас нь хийвэл шууд үхнэ шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.175] 2021/7/24
Америкчууд нь хүртэл бэлэн хүүхдүүд дээрээ туршаад өгч байгаа вакциныг хүүхдүүд дээр минь турших гэж байна гэж чаадаг үхэр царайлсан Мояа одонтой одонгүй ээж аав нарыг бурхан өршөөг!
2 | 6 Хариулах
Зочин [66.181.161.53] 2021/7/24
Туршилт дуусаагүй. Сайн дурын үндсэн дээр эцэг, эхийн зөвшөөрлөөр мөнгө төлж вакцинд хамруулж байгаа юм аа. Боломжийн амьдралтай айлууд хүүхдээ туршилтанд оруулахгүй байгаа.
5 | 1 Хариулах