ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльд халдвар дахин нэмэгдсэн тул үлдсэн иргэддээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Израйль улсын ерөнхий сайд вакцин тариулаагүй үлдсэн иргэддээ даруй дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ.

Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд тус улсад коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан ийм уриалга гаргасан байна.

Хүн амаа вакцинжуулалтад хамгийн сайн хамруулсан улс орнуудад ч цар тахлын аюул арилах болоогүйг энэ явдал харуулж байгаа юм. Саяхан Израйль улс хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалж байв. Харин одоо дотоод орчинд амны хаалт заавал зүүх, гадаад аялалыг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байна.

Израйлийн 9.3 сая хүн амын 56 хувь нь Pfizer/BioNTech вакцинаар бүрэн дархлаажсан юм.

Сүүлийн үед бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын дийлэнх хэсэг нь коронавирусийн дельта хувилбараар өвчилжээ.

Өчигдөр өглөө тус улсын цар тахалтай тэмцэх хорооноос Их Британи, Турк, Гүрж, Кипр улсуудтай агаарын хилээ хаах санал гаргасан юм. Саналыг ирэх долоо хоногт батлах төлөвтэй байна.

Пүрэв гарагт Израйль даяар халдварын 1,336 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн ихэнхэд нь халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа ба ердөө 73 өвчтөний биеийн байдал хүндэрсэн байна.

Энэ нь цар тахлын оргил үеийн 1,000 давж байсантай харьцуулахад бага хэдий ч зургаадугаар сарын дундуур 19 хүрч байснаас огцом өссөн тохиолдол юм.

“Бидний зорилго тодорхой: бүх Израйльчуудыг вакцинжуулалтад хамруулах. Вакциныг эсэргүүцэгчид өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй бүх Израйльчуудын эрх чөлөөнд заналхийлж байна. Тэд бидний ажиллаж, амьдрах, хүүхдүүдийн маань сурах боловсрох, гэр бүлүүдийн хамтдаа баярлах эрх чөлөөг боомилж байгаа юм” гэж тус улсын ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр телевизээр ард иргэддээ хандаж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [51.79.178.64] 2021/7/24
НӨГӨӨ ГАЙХУУЛААД БАЙСАН ЭРЛИЙЗҮҮД ХААЧСАН БЭ?
0 | 0 Хариулах
Irgen [202.55.188.101] 2021/7/23
Vactsin hiilgeegui ni eserguutsej baigaa hereg bus yum. Chanartai vactsind hamragdahad durguitseh yum alga. 2 ulsad turshaad amjiltgui bolloo gej zarlaad baigaa vactsiniig l hiilgehgui geed baigaa yum.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.158] 2021/7/23
Xaxaxxaxa hezee ch ingej helehgui gdg t itgeltei baina XAXAXAXA tarhi ugaagchid
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.30] 2021/7/23
100 buvi hamruulsaan sanagdah ym
0 | 0 Хариулах
gh [66.181.168.8] 2021/7/23
Энэ жижкэн малгай шиг юм чинь оройныхоо халзанг нуух зориулалттай юм байшд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.244] 2021/7/23
Аль ч вакцин ковидын эсрэг үйлчилгээ үзүүлж чадахгүй юм байна. Одоо ганц арга бол хүмүүс хоорондоо зайгаа барьж маскаа тогтмол сольж зүүж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж явахаас өөр арга алга.
2 | 3 Хариулах
Зочин [202.55.188.99] 2021/7/23
vaktsin hvndrehees sergiileh vvregtei bvren darhlaa togtoodog vaktsiniig yagaad ch jiliin dotor bvteedeggv ym. Tiim vaktsin bvteene gewel 3-5 jild mash ih horongo mongo zartsuulna
0 | 0 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/7/23
Вакцин чинь үйлчилж байгаа юм уу?
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.233] 2021/7/23
Үйлчлэхгүй байгаа.
0 | 1 Хариулах
gh [66.181.168.8] 2021/7/23
мэдрэлүүд
1 | 0 Хариулах
Зочих [103.26.194.225] 2021/7/23
Үйлчилж байна. Израильд хүнд тохиолдлын тоо маш бага болсон. Манайхаас л дээр вакцинаар иргэдээ вакцинжуулсан шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.108] 2021/7/23
Вакциныг эсэргүүцэгчид өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй бүх Израйльчуудын эрх чөлөөнд заналхийлж байна. Тэд бидний ажиллаж, амьдрах, хүүхдүүдийн маань сурах боловсрох, гэр бүлүүдийн хамтдаа баярлах эрх чөлөөг боомилж байгаа юм
5 | 2 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/7/23
Вакцин хийлгэсэн хүмүүс вирус тусч байгаа нь бас таны ажиллаж, амьдрах, хүүхдүүдийн тань сурах боловсрох, гэр бүлүүдийн хамтдаа баярлах эрх чөлөөг боомилж байгаа баймаар юм.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.86] 2021/7/23
Тэгээд тэр чинь вакцин эсэргүүцэгчдээс л болж байгаа шд
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.214] 2021/7/23
Израйлд бас вакцинтай хумуус халдвар авж, эмнэлгийг дуургэж бн гсээн
2 | 2 Хариулах
Зочин [103.26.195.194] 2021/7/23
Нохой шaaгаал явнуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.30] 2021/7/23
gahai shaanuu nohoi shaanuu chamd hamaagui zail
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.180] 2021/7/23
Zov l helsen bn , Manai erunhiilegch erunhii siad nar neg dorvitoi yum helmerr l bgaa yumdaa!!tednees iluu too garaad bhad,
6 | 0 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/7/23
Erunhiilegch erunhii said gedeg chin 2-hon shirheg l hun. Bird uu? burhan uu? Ted 2 yag yah ystoi yum? Dandaa l iim ym yrij baih yum.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.145] 2021/7/23
Тэр хоёрт шийдвэр гаргах эрх мэдэл нь байгаа. Тиймээс л хүмүүс хариуцлага нэхдэг юм. Нэг нь бүүр Харвардыг төгссөн суут хүн шүү
0 | 0 Хариулах