-Хөрөнгө оруулалтын сан гэж санхүүгийн зах зээлд ямар үүрэгтэй оролцдог байгууллага вэ?
Олон улсад санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын сан нь чухал үүрэгтэй оролцдог. Сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг төвлөрүүлэн эдийн засаг, санхүүгийн бүхий л чиглэлийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр ашигтай хөрөнгө оруулалт хийхийг зорилго болгон ажилладаг гэсэн үг. Ингэснээр нэг талдаа нийт иргэд, байгууллагуудад хөрөнгөө өсгөхөд нь тусалдаг бол нөгөө талд хөрөнгийн зах зээл дээр том худалдан авагч тал болж илүү олон компаниуд нээлттэй компани болох боломжийг бүрдүүлдэг гэж хэлж болох юм. Эдийн засагч М.Фридманы Permanent income hypothesis буюу Тогтмол орлогын төсөөлөл гэсэн онол байдаг. Энэ нь хүмүүс хэрэглээгээ орлогынхоо түвшинтэй харьцуулан тооцож залуудаа хуримтлуулан хурааснаараа нас өндөр болсны дараа хэрэглэдэг гэсэн санаа дэвшүүлдэг. Үүнтэй адилаар хүмүүс илүү дунд болон урт хугацааны өндөр өгөөжтэй хуримтлал үүсгэх сонирхолд нь хөрөнгө оруулалтын сан бүрэн тохирох болов уу.
-Манайд хөрөнгө оруулалтын сан гэх ойлголт шинэхэн. Ер нь олон улсад хэзээ үүсэж хөгжсөн систем бэ?
Манай улсад Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд батлагдсан. Одоо хөрөнгө оруулалтын сангууд манай улсад эрчимтэй байгуулагдах зөв цаг үе нь ирж байгаа болов уу гэж харж байна. Харин олон улсад анх 1770-д онд Нидерланд улсад Eendragt Maakt Magt буюу манайхаар “Олны хүч Оломгүй далай” гэсэн нэртэй итгэлцэлд суурилсан сан үүсгэн байгуулагдсан байдаг. Улмаар Англи, АНУ, Европын улсад олон сангууд байгуулагдаж хөгжиж явсаар 2020 оны байдлаар дэлхий даяар нийт 123 мянга гаруй хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа талаар тоо бий.
Аливаа зүйлс гэдэг нийгмийн хэрэгцээ шаардлагаар л үүсдэг. Тэртээ 300 жилийн өмнө л хөрөнгийн зах зээлд өнөөгийн манай жижиг хөрөнгө оруулагч нарт тулгардаг ногдол ашиг хүртдэггүй, компанидаа хяналт тавьж чаддаггүй гэх мэт асуудлууд тулгарч эхэлж л дээ. Тиймээс хөрөнгө оруулагчид нэгдэн нийлж мэргэжлийн түвшинд эрх ашгаа хамгаалж, оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг бүрэн хүртэх санхүүгийн институцийг байгуулсан нь хөрөнгө оруулалтын сангийн эхлэл болсон байна.
-Өнөөдрийн байдлаар, олон улсын хөрөнгө оруулалтын сангууд хэр хэмжээний хөрөнгө удирдаж байна вэ?
2020 оны байдлаар, хөрөнгө оруулалтын сангууд 100 их наяд ам.доллар удирдаж байна. Энэ нь дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын сангийн нийт удирдаж буй хөрөнгийг улс орнуудын эдийн засагтай харьцуулбал АНУ-с 5 дахин том, Хятадаас 7 дахин том, Японоос 30 дахин их байна. Бүс нутгаар авч үзвэл, Америкт хөрөнгийн тал нь байршиж байна.
Зураг 1. Дэлхийн хөрөнгө оруулалтын сангуудын удирдаж буй нийт хөрөнгө, их наяд ам.доллар
-Хөрөнгө оруулалтын сангуудын багц ямар хэрэгслээс бүрдэж байгаа вэ?
Олон улсын сангууд хөрөнгө оруулалтынхаа 40 орчим хувийг хувьцаа, 23 хувийг бонд, өрийн хэрэгсэл худалдан авч байна. Өнөөдөр бид Мандал Ирээдүйн Өсөлт сангаар банкны хувьцаа авна гээд байгаа нь ийм учиртай. Хөрөнгө оруулалтын сангууд нь 3, 5, 10 жилийг харж хөрөнгө оруулалтаа хийдэг. Улмаар тэр хугацаанд хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөж чаддаг. Ихэвчлэн уламжлалт бизнесүүд дээр хөрөнгө оруулдаг учраас эрсдэл ч бага байдаг.
Зураг 4. Хөрөнгө оруулалтын төрлөөр, 2020
-Олон улсдаа бол хэдийн тогтчихсон санхүүгийн институци ажээ. Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамгийн том сан байгуулах эрхийг танай баг хамт олонд өгчээ. Энэ санд яагаад хүмүүс итгэж мөнгөө хийх ёстой вэ?
Хөрөнгө оруулагчид тухайн санд хөрөнгө оруулалт хийхдээ юунд хөрөнгө оруулж байгаа болон хэн удирдаж байгаагаар хэмждэг. Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн салбарын суурь банкны салбар тэр дундаа системийн нөлөө бүхий банкнаас үнэлгээнд нь суурилан сонгож хөрөнгө оруулалт хийх зорилготой. Өнгөрсөн 7 хоногт 06.30-нд анхдагч зах зээлийн арилжаа эхлээд 2 өдөрт 20 тэрбум төгрөг хувьцааны анхдагч зах зээлийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс хойш хурдтай өсч байна. Үүнээс үзэхэд зах зээл дэхь итгэл өндөр байгаа болов уу гэж бодож байна.
“Мандал Ирээдүйн Өсөлт” санд нэгдэх: www.mandalasset.mn
Хөрөнгө оруулалтын захиалга хийх: www.order.mibg.mn
Утсаар захиалга өгөх: 7272 9911
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!