Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Сошиалаас хувь хүний мэдээллийг олох боломжтой. Энэ асуудлыг хуулиар хаах уу?

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн болон Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Иргэдийн хувийн биометрик зөвхөн төрд хадгалагдана гэж ойлгосон. Тэгвэл иргэд хурууны хээгээ уншуулж төрийн болон хувийн байгууллгаас үйлчилгээ авдаг. Энэ нь Хур, Дан системд хадгалагддаг. Тэрхүү хадгалагдсан мэдээллийг хувийн байгууллагууд ашиглаж болох уу. Тоон гарын үсэгтэй энэ хууль хэрхэн уялдаж байгаа вэ.

Хуулийн төслөөс харахад мэдээллийн эзэн буюу хувь хүн зөвшөөрөх юм бол хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, цааш нь дамжуулж болох юм байна. Тэгвэл аль нэг байгууллагаас үйлчилгээ авахад байгуулсан гэрээнд “бид таны мэдээллийг цуглуулна, ашиглана” гэдэг агуулгатай заалт орсныг иргэд анзааралгүй гарын үсэг зурчихвал зөвшөөрсөнд тооцогдох нь. Үүнээс сэргийлж иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотой зөвшөөрлийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ.

Мэдээлэл маш их алдагдаж байгаа. Сошиалаас хувь хүний хаяг, утасны дугаарыг нь олох боломжтой. Энэ асуудлыг хуулиар хаах боломжтой юу. Хувь хүний мэдээллийг задруулсан төрийн байгууллага болон хуулийн этгээд, хувь хүн ямар хариуцлага хүлээх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд: Хувь хүний мэдээллийг цуглуулж, ашиглахад эзний эдэлж болох эрх үүргийг тогтоож, эрх нь зөрчигдсөн тохиолдолд яаж хамгаалахыг энэ хуулийн төслөөр зохицуулахыг зорьж байгаа.

Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн хүлээх үүргийг мөн тусгасан.

Иргэдийн мэдээллийг цуглуулдаг банк, үйлчилгээний байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн салбартай ч холбоотой зохицуулалт оруулах санал ч гарч байсан.

Жишээ нь, гадны орнуудад улстөрчийн дуулианы тухай мэдээлэхдээ өөрөөс нь юм уу эсвэл хэвлэлийн төлөөлөгчөөс нь зөвшөөрөл авч байж хоёр талын байр суурийг нийтэлдэг зохицуулалт бий. Манайд ийм зохицуулалтгүйгээс хүний эрхийн зөрчил гардаг. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярих шаадлагатай. Хувь хүний мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд тусгана.