Сангийн яамнаас мэдээлэл хийх үеэр вакцинд хамрагдсан 12-15 насны хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал өгөх эсэхийг тодрууллаа.
Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж "Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гарган иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа.
Засгийн газрын тогтоолд иргэн бүрд гэж заасан учир вакцины эхний тунд хамрагдсан бол урамшуулалд хамрагдана. Дархлаажуулалттай зэрэгцээд энэ жилдээ үргэлжлээд явна гэсэн үг" хэмээн хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!