Гаднын аливаа нөлөөнөөс сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Хүний тархинд өөрийгөө хамгаалах тодорхой механизмууд байдаг. Өөрийгөө хамгаалах механизм гэдэг нь өөрт тулгарч буй түгшүүртэй бодол болон сэтгэл хөдлөлөөс өөрийгөө хамгаалахын тулд бий болдог үйл явц юм.
Сэтгэл зүйч Т.Дэлгэрмэнд өнөөдөр өөрийгөө хамгаалах тогтолцооны 10 төрлийг танилцуулж, энэ тухай зөвлөж байна.
Тодорхой нэг айдас, түгшүүртэй үйл явдал болоход, бидний дотор айдас түгшүүр мэдрэгдэхээр бидний бие физиологиос гардаг хариу үйлдлүүд байдаг. Эдгээр хариу үйлдлүүдийг өөрийгөө хамгаалах механизм гэж нэрлэдэг.
Энэ нь дотроо олон төрөл байдаг бөгөөд үндсэн 10 төрлийг энэ удаа танилцуулж байна. Яагаад энэ хариу үйлдлүүд гарч байгаа бид өөрөө өөрийгөө нийгэмд хэрэггүй хүн гэж бодохоос хамгаалах, өөрийнхөө итгэлийг алдах, үнэлэмжээ бууруулахаас хамгаалах гэх мэт бие физиологи, сэтгэл санааг хамгаалахаар гарч ирдэг.
Мөн эдгээр хариу үйлдэл нь та айгаад байгаад биш, хэн нэгэн загналаа гэхэд, машин бариад явж байхад бухимдвал гэх мэтчилэн танаас гарч байгаа хариу үйлдлүүд гэсэн үг.
Аливаа нэг зүйл болоход бодит байдал дээр ийм зүйл болоогүй гэж хүлээж авах.
Үнэн зүйл зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх буюу наадах чинь надад таалагдахгүй байна, би ингэх албагүй гэдэг байдлаар хандаж, үгүйсгэдэг.
Энэ нь ихэвчлэн өөрийнх нь хамааралтай, буруу зуршил гэж болох үйлдлүүдийг өөрчлөөч гэсэн шаардлага тавихад илэрдэг. Тухайлбал, архины хамаарал, залхуурал зэргийг нь шүүмжилж, болиулах талаар зөвлөхөд өөрөөсөө холдуулж, хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэдэг байдал.
Мартах ч гэж болно. Тулгарсан асуудлуудыг хэзээ ч болоогүй гэж ой тогтоолтоос хасдаг.
Хэдийгээр тархинд болсон үйл явдлыг мартаж байдаг ч март гэхээр мартагддаг зүйл байдаггүй. Биеэрээ мэдэрсэн, харсан байвал ой тогтоолтод үлддэг тул мартсан ч тухайн үйл явдалтай адил төстэй асуудал үүсэхэд өмнөх мэдрэмж дахин гарч ирдэг. Заримдаа бүр хүндэрч гарч ирэх тохиолдол байдаг.
Хэрэв та "Би мартчихдаг" гэж асуудалд ханддаг бол анзаарч хараарай. Зарим нэг дурсамж бидний амьдралд эргэж гарч ирэх эрсдэл байдаг.
Мартах гэж оролдож байна уу гэдгээ анзаарах хэрэгтэй. Мартах биш ой тогтоолтоо дарангуйлж байна гэсэн үг.
Зарим хүнийг бид хүүхэд шиг зан гаргалаа гэдэг. Дургүй хүнтэйгээ ярихгүй уурлах, гомдоллох, буруу тийш харж суух ч юм уу. Хүүхэд шиг энэ зан гаргаж байгаа нь тухайн хүн айдастай түгшүүртэй байгааг илэрхийлж байдаг.
Хүүхэд шиг зан гаргалаа гээд муу хүн гэсэн үг огт биш. Байнга ашиглаад байна уу, өөр хариу үйлдлээс суралцаж байна уу гэдгээ харах нь чухал.
Энэ хариу үйлдэл хүүхдийн хүчирхийлэл дээр илүү анзаарагддаг.
Уур бухимдал, айдсыг бий болгоод байгаа тухайн эх сурвалждаа "Наадах чинь таалагдахгүй байна" гэж хэлж чадахгүй болохоор тэр бухимдлаа өөр хүнд гаргадаг.
Стресс үүсгэж байгаа хүнтэйгээ ярилцаж чадахгүй учраас өөрт нь аюул багатай зүйл рүү уур бухимдлаа гаргах, ажил дээрээ даргатайгаа муу харилцаатай байвал гэртээ ирж хүүхдүүддээ бухимдлаа гаргах гэх мэт.
Айдас бол энгийн. Хүн болгон айдсыг, түгшүүрийг мэдэрдэг. Мэдэрлээ гээд тэр нь муу, болохгүй зүйл гэсэн үг биш. Уур бухимдал гарч болно. Хамгийн гол нь аль нь илүү их илэрч байгааг нь өөрөө мэдэх нь чухал.
Айдастай зүйлээ бусад хүн мэдчихвий гэдэг загвар байдаг. Жишээ нь сая карантины үеэр жин нэмэгдлээ. Би таргалсан байгаа, турах ёстой гэж бодсон байснаа найзтайгаа уулзаад чи намайг таргалсан гэж хараад байгаа юм уу гэх мэтээр өөрийнхөө санаа зовсон зүйлийг тэр хүнд илэрч байна уу гэж бухимдлаа гаргадаг.
Санаа зовоосон зүйлийг маань бусад хүн харчихвий гэдэг байдлаар ханддаг байх нь.
Дотроо мэдэрч байгаа мэдрэмжийнхээ эсрэг үйлдлийг гаргах. Жишээ нь, өсвөр насны хүүхэд нэг охинд сайн болоод түүнийгээ илэрхийлэх гэхээр тоохгүй байж магадгүй гэсэн айдсаасаа болж эсрэг үйлдэл гаргадаг буюу сэтгэлээ үгүйсгээд тэр эмэгтэйтэй муухай харьцах, гомдоох зэрэг эсрэг үйлдэл хийх үйлдэл байдаг.
Насанд хүрсэн хүмүүст тухайлбал гомдсон сэтгэлээ бухимдлаар гаргах тохиолдол байдаг.
Энэ хариу үйлдэл хосын харилцаагаа удаан авч үлдэхэд тус болдог. Сэтгэл хөдлөлөө хаагаад, оюун ухаанаа ашиглан тооцоолол хийгээд нөхцөл байдлаас гарах.
Яагаад энэ үйлдэл гарсан бэ. Яагаад бухимдсан бэ. Үүний цаана юу болоод байгаа вэ гэдгийг өөрөө тайлбарлаж гаргах. Учир шалтгаануудыг тайлбарлаад харилцан ярилцаад айдас бухимдлыг даван туулах арга байдаг. Гэхдээ ихэнх тохиолдол учир шалтгааныг тайлбарлахдаа өөрийнөө буруу гэдгийг гаргаж ирэхгүй өөр нөхцөл байдал болон өөр хүнд буруу өгөх хандлага байдаг. Тиймээс таны ямар үйлдэл энэ бухимдлыг бий болгов, үүнийг зогсоохын тулд би юу хийж болох гэж харвал зүгээр байдаг.
Өөрт хамааралтай асуудлуудыг өөр өөр хэсгүүдэд хувааснаар өөрийн сэтгэл хөдлөлийг хамгаалах арга нь болдог. Жишээлбэл, гэр бүлийн харилцааны талаар ажлын орчинд ярихгүй байх, ажлын асуудлыг гэр бүлийн хүнтэй ярихгүй байх зэрэг нь айдас түгшүүр үүсгэж буй мэдрэмжийг өөр хүмүүстэй холбох
Өөрт төрж буй уур бухимдал, түгшүүр айдсыг хувийн болон нийгмийн хувьд сайн үр дүн үзүүлэх зүйл рүү хүчин зүтгэл болгон гаргах. Жишээлбэл та гудамжинд шүлсээ хаяж буй хүмүүст уурлаж, тэднийг буруутгахын оронд залуу хүмүүст цэвэрч боловсон байхыг заан сургаж болох юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!