ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймгийн хэмжээнд энэ сарыг дуустал аялал, хурим, үсний найр болон бусад бүх баяр наадмыг хориглов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн төв

COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд дараах үйл ажиллагааг хориглосон байна.

Үүнд,

  • Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,
  • Аливаа баяр ёслол тэмдэглэх,
  • Хурдан морь уралдуулах,
  • Одонгийн найр болон овооны наадам,
  • Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх,
  • Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх,
  • Сургалт зохион байгуулах,
  • Соёл, урлагийн уралдаан тэмцээн,
  • Баар, ресторан, караоке,
  • Хүүхдийн тоглоомын газар,
  • Рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа,
  • Аялал, зугаалга хийх,
  • Нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ багтсан байна.

Түүнээс гадна, вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн.

Харин дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэсэн тухай Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймагт шинээр 59 хүн халдвар авч, нийт тохиолдол 709 болж нэмэгдээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Архангай аймгийн иргэн [64.119.27.203] 2021/6/16
Улс төржилт, синсацаараа тэргүүлдэг сдаанууд шүү нээрэн. Юм л болбол савсагнаж түмний түрүүнд дүрд орж тоглох дуртай. Энэ хаваржингаа л хэдэн сумдаа хөл хориотой, О зогсолттой байлгасан, одоо ч зарим сумууд нь ганц хоёр тохиолдолд гарав уу үгүй юу тэг зогсолт хийчихнэ.
0 | 0 Хариулах
zochin [202.126.90.56] 2021/6/16
хөдөөний пиздануудаа бас хотруу битгий оруул тэгвэл
2 | 0 Хариулах
хангал [103.57.95.113] 2021/6/15
Сонгуулийн үр дүн юм даа, одоо сонгогдсон төр засаг л ажлаа сайн хий дээ
0 | 0 Хариулах
chukcha 120 [202.126.90.46] 2021/6/15
СӨХ-ийн дарга Долзод эмээгийн 14-р дүрэм: Жоомны хорыг байрны айлууд зэрэг цацахгүй бол цацаагүй айлд орогнож байгаад хорны үйлчлэл сулрахаар буцаад байраар нэг тархдаг.
0 | 0 Хариулах
Иргэн [202.179.26.84] 2021/6/15
наадам хийгээд дараа нь улсаараа эмнэлэг болох талтай шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2021/6/15
Халдварын тархалттайгаа эвлэрээд үхэх нь үхээд сэхэх нь сэхээд байж дээ.
1 | 1 Хариулах
зочин [202.9.40.43] 2021/6/16
үхмээргүй байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2021/6/15
Aimguud hatuu boloh ni zuv, hot yaahav zaluus ihtei tussan ch uhliin hemjee baga
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.154] 2021/6/15
Сайхан хангай юмсан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2021/6/15
Улс орон даяар халдвар тархсан учраас улаанбаатар хотоос аймгууд руу явах аймгуудаас улаанбаатар руу явах аймгуудаас аймаг руу явах хүмүүсийн хөл хөдөлгөөнийг зогсоож хатуу чанга хориглож улаанбаатар хот аймгуудын халдварын тархалтыг бууруулах шаардлагатай байна.
1 | 4 Хариулах
R [192.82.85.219] 2021/6/15
Вакцин хийлгэсэн хүмүүс угаасаа энэ өвчинг тусаад эдгэх нь тодорхой юм байна. Тэгэхээр бүгдээрээ хаашдаа ханиад шиг тусахаас хойш хотодоо бөөгнөрч байхаар сайхан зунадаа агаар салхинд явж, хүчилтөрөгчөө сайн аваад өвөлдөө бэлдэе. Нэгэнт хүн амын дийлэнх нь вакцин хийлгэцэн юм чинь хүндэрхээр бол орон нутгийн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлье. ХӨСҮТ-ийн ачаалалд ч нэмэртэй
2 | 0 Хариулах
Ajilgui zaluu [124.158.70.182] 2021/6/15
Hol horoig 14 honog tavi. Tegj baij l haldvar bagasah bh daa. Ugaasaa ajilgui bolson nadad heden udriin hul horoi baih ni hamaagui. Ajiltaigaa baigaad taanuud l hetsuu yum daa. Haha bariad idchiv
0 | 3 Хариулах
Зочин [202.180.218.37] 2021/6/15
'Нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ'-г хориглолоо гэхэд болох юманд юун ч хэрэгтэй хэрэггүй баахан юм цувуулж бичдэг юм
0 | 1 Хариулах
зочин [66.181.169.162] 2021/6/15
хуц чамд ямар хамаатай юм
0 | 1 Хариулах
Зочин [202.180.218.37] 2021/6/17
хэхэ, харин чамд ямар хамаатай болоод хадуурч орж ирээд байнаа?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2021/6/15
ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООДОГГҮЙ ЮМ ГЭХЭД ЯДАЖ УЛААНБААТАР ХОТООС АЙМГУУД РУУ ЯВАХ ХҮМҮҮСИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ МАШ ХАТУУ ЧАНГА ХОРИГЛОЖ, МӨН АЙМГУУДААС АЙМГУУД РУУ ЯВАХ ХҮМҮҮСИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ МАШ ХАТУУ ЧАНГА ХОРИГЛОЖ БАЙГААД АЙМГУУД АЙМАГ ДОТОРХ ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙГАА ТЭМЦЭЖ, УЛААНБААТАР ХОТ УЛААНБААТАР ХОТ ДОТОРХ ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙГАА ТЭМЦВЭЛ ХАЛДВАР ХОТ ХӨДӨӨГҮЙ БУУРНА.
0 | 3 Хариулах
Зочин [113.32.45.202] 2021/6/15
УОК ийн дарга нь нэг аймгийн даргын хэмжээнд сэтгэж чадахгүй яанадаа ажлаа хийж чадахгүй чадахгүй юмнууд ажлаа өгөөд зайгаа тавиад өгөөч!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2021/6/15
Улаанбаатар хот болон бусад аймгууд архангай аймаг шиг аялал зугаалга найр наадам хурал цуглааныг тас хориглох хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.213] 2021/6/15
одоо Бусад аймаг, УБ хотод яг ийм найр наадам, амралт зугаалга, цугларалтыг 14 хоног хориглох хэрэгтэй.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.88.213] 2021/6/15
зөв
3 | 1 Хариулах
Зочин [103.212.119.196] 2021/6/15
Зүйтэй
7 | 1 Хариулах
Zochin [66.181.161.96] 2021/6/15
Одоо хориод нэмэргүй хүн бүр өөрсдөө хичээ
0 | 2 Хариулах