"Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй. 6 дугаар сарын 1-нээс хилээ нээнэ"
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Тэрбээр “Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нээс нээнэ. Үүний хүрээнд тодорхой шийдвэр, тогтоол журмуудыг Засгийн газрын хуралдаанаар зургаадугаар сарын 1-нээс өмнө танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгч байсан.
Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн эх орондоо ирээд вакцинд хамрагдах боломжтой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгч зургаадугаар сарын нэгнээс өмнө тодорхой шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оролцуулах чиглэл өгсөн” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
