ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
 
Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” ТББ-ын дэмжлэг дор "Оросын орчин үеийн өгүүллэгүүд" номын нээлт энэ сарын 28-н буюу ирэх Баасан гарагийн 15:00 цагт Улаанбаатар дахь “Русский Дом”-д болж, монгол уншигчдадаа хүрэхэд бэлэн болжээ.

Оросын 24 зохиолчийн 25 өгүүллэг багтсан тус номын нээлтийн арга хэмжээтэй холбоотойгоор Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын орчуулагчдын эвлэл хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Төслийг хэрэгжүүлж буй Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч, доктор О.Чинбаяр “Миний хувьд 1994 онд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Уржнан жил "Номын соёлт ертөнц" ТББ болон Монголын орчуулагчдын эвлэлийн хамтын урилгаар М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал Сергей Федорович, тус сургуулийн хүүхдийн зохиолын семинарын удирдагч хоёр хүрэлцэн ирж уулзалт хийсэн. Тус уулзалтын үр дүнд нэгт, Оросын орчин цагийн өгүүллэгийг Монгол хэлнээ орчуулан гаргах, хоёрт Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүврийг Москвад ирэх намар хэвлэн гаргах төслүүд байсан юм. 

Ийнхүү өнгөрсөн хавраас бид Оросын орчин цагийн өгүүллэгийг орчуулах ажилдаа орж, ирэх Баасан гарагт номоо танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү ажлыг миний багш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 1980 оны төгсөгч Х.Мэргэн агсны үр хүүхэд санаачлан үүсгэн байгуулсан “Мэргэн зон” ТББ дэмжин оролцож байгаад талархсанаа илэрхийлье. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн өдрийн ангид Монгол оюутан 1994 оноос хойш суралцаагүй. Харин одоо хоёрдугаар курсэд нэг оюутан шүүмж судлалаар суралцаж байгаа ба тус оюутныг энэ удаагийн төсөлдөө хамруулж нэг өгүүллэг орчуулуулсан" хэмээв. 

Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг монгол хэлнээ орчуулах төсөлд МУСГЗ, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, МУСГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, МУСГЗ Ж.Нэргүй тэргүүтэй 20-80 насны чадварлаг 20 орчуулагч оролцож, нэг баг болон ажиллажээ. 

Энэхүү төсөл нь Орос, Монгол хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буй утга зохиол, соёлын салбарын хамгийн том үйл явдал гэдгээрээ онцлогтой аж.

"Бид аавынхаа нэрэмжит санг залуу орчуулагчдыг бэлтгэх, Монголчуудын оюутны бүтээлийг хөрвүүлэн дэлхийн оюуны санд том мөртэй бүтээл болгон үлдээх зорилгыг өвөрлөсөн"

МУСГЗ Х.Мэргэн агсны охин сэтгүүлч, орчуулагч М.Ундрам “Мэргэн зон ТББ-аас дэмжин ажиллаж буй анхны том төсөл болох Оросын орчин цагийн өгүүллэгийн түүвэр бүтээл нь уншигч олны хүртээл болж байгаад таатай байна. Бид аавынхаа нэрэмжит санг залуу орчуулагчдыг бэлтгэх, Монголчуудын оюутны бүтээлийг хөрвүүлэн дэлхийн оюуны санд том мөртэй бүтээл болгон үлдээх зорилгыг өвөрлөсөн.

Аав маань 1975 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн орж, орчуулгын ангийг төгссөн. Улмаар дэлхийн болон монгол үндэснийхээ сор болсон бүтээл туурвил, 1,000 гаруй кино, бусад дэлгэцийн бүтээлийг орчуулсан байдаг. Миний хувьд "Мэргэн зон” сангаа төлөөлж төсөлд оролцохоос гадна аавыгаа төлөөлөн тус өгүүллэгийн түүвэр номд орсон нэг өгүүллэгийг орчуулсан" гэв. 

Түүнчлэн Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүвэр тун удахгүй орос хэл дээр орчуулагдан гарах бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржоос хойш эдүгээ цагт амьдарч, уран бүтээлээ туурвиж буй нэрт зохиолчдын богино өгүүллэгүүдээс 26 өгүүллэгийг шалгаруулан илгээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
БАХАРХМААР
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.88.22] 2021/5/28
Халтар хултар ганц хэлтэй юмсан. Түүнийг минь муу хэлээд байна. Сурсан зүйл илүүдэхгүй гэсэн монгол ухаан байгаа. Болно доо. Болно.
0 | 0 Хариулах
Зочин [89.39.107.178] 2021/5/26
ОРОСОД ОРОСООР ЯРИВАЛ МОНГОЛЧУУД ШУУД ДОРОМЖЛУУЛЖ ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ.АНГЛИАР ЯРИВАЛ ЗҮГЭЭР.
2 | 1 Хариулах
Зочин [176.126.83.98] 2021/5/26
Европ гэж хийрхдэг Оросууд Азийн ард түмнүүдийг үзэн яддаг.Монголчуудыг бүүр хамгийн доорд үздэг улсууд.Буриадууд нь уншиг.Монголчууд больцгоо.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/5/25
2 хөршийн хэлийг зайлшгүй сурах ёстой
3 | 3 Хариулах
Бамбар..... [107.127.53.29] 2021/5/25
зайлшгүй нь ч юу вээ....гэхдээ сурах хүсэлтэй нь сурна л биз.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.75.133] 2021/5/26
тэгж уусахгүй.
1 | 0 Хариулах
Шинэ үе [124.158.68.218] 2021/5/25
Орос хэлийг сурвал нээх сайн биш сурахад болно. Харин Анлиар эх хэл шигээ төгс сурах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Бамбар..... [107.127.53.29] 2021/5/25
Агуу их зохиолч Максим Пешков эхэндээ Большевикуудыг дэмждэг,пролетарийн хувьсгалыг магтан дуулдаг,хувьсгалт тэмцэлд уриалан дууддаг дууч нь байсан боловч яваандаа Большевикуудын хүний эсрэг цуст харгис хэрцгий шинжийг аажим аажмаар таньж мэдээд маш их сэтгэлээр унасан гэдэг....үүнийг нь анзаарсан Большевикууд түүнийг алчихаж болохгүй болохоор алс хол Итали улсад Капри арал дээр эмчлүүлэх нэрээр цөлсөн,хөөрхий цөллөгөнд байсаар уран бүтээл туурвисан ч юм байхгүй байсаар чимээгүйхэн там руугаа тонилсон...Одоо энэ цуст хувьсгалд уриалан дуудагчийг алдаршуулхаа болимоор юм
2 | 1 Хариулах
мгл [192.82.76.202] 2021/5/25
Монгол ах дүү нараа англи герман испани хэл сурсан байхад дэлхийгээр аялж болно мэдлэг туршлага боловсрол эзэмших болно харин орос хэл оросын ертөнц дотор байна оросын ертөнц хаалттай уйтгартай ертөнц
7 | 3 Хариулах
Зочин [202.9.47.8] 2021/5/25
Монгол хүн оросод очоод оросоор яриул дээрэлхүүлэх шинжтэй байдаг! Оросод очоод шууд англиар ярих хэрэгтэй! Тэгүүл илүү хүндлэнэ
8 | 2 Хариулах
Бамбар..... [107.127.53.29] 2021/5/25
Яг наад үгийг чинь олон жилийн өмнө Москвад сурдаг Монгол оюутан пацаан надад хэлж байж билээ.
5 | 1 Хариулах
Зочин [188.170.74.142] 2021/5/25
Юу гэж дээ
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/5/25
Гөөмөн сайхан худлаа ярьж бнаа
2 | 2 Хариулах
Иргэн [37.164.172.19] 2021/5/25
Орос хэл олон улсад ямарч хэрэггүй хэл юм бна.Олон орноор явлаа орсоор ярихад зүүн европ маш дургүй,англиар ярихад хандлага шал өөр болж бна.
10 | 4 Хариулах
Бамбар..... [107.127.53.29] 2021/5/25
Англи хэлээр дэлхийн хаана ч очсон хэл нэвтрээд байж болно...орос хэлээр бол Орост тэгээд хуучин оросын колони байсан хэдэн улсууд гээд боллоо....Казах,Узбек,Тажик хүүхдүүд бол орос хэл ор тас мэддэггүй юм байна.Яаж байгаа нь тэр вэ гэсэн чинь оросын их гүрний дээрэнгүй үзэл империалист нөлөөний эсрэг гэнэ ээ
4 | 1 Хариулах
Зочин [188.170.74.142] 2021/5/25
НҮБ-ийн 6 хэл: араб, англи, франц, орос, испани, хятад.
4 | 2 Хариулах
Зочин [192.82.75.133] 2021/5/25
орос үеэ өнгөрөөсөн. зуухан жилийн настай байж цэцэглэн хөгжилт нь. Монголын нэр сүр 12-р зуунаас 19-р зуун хүртэр 700 жил болсны хажууд.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/5/25
Молодцы
5 | 2 Хариулах
Зочин [202.21.107.103] 2021/5/25
“Мэргэн зон" ТББ-ын хамт олонд ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе...Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
3 | 0 Хариулах