Орон нутаг руу иргэдийг өнөөдрөөс зорчуулж байна. Ийнхүү явах иргэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног өнгөрөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээний "Сөрөг" гэсэн хариутай байхыг шаардаж байгаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод дараах цэгүүдэд 09:00-15:00 цагийн хооронд PCR шинжилгээ авч байна. Үүнд:
Үүнээс гадна хувийн эмнэлгүүдэд PCR шинжилгээ өгөх боломжтой.
Өнөөдрийн байдлаар "Гялс" төв, "Мөнгөн гүүр", "Интермед", "Итгэл", "Сод медикал" эмнэлэг лабораториуддаа шинжилгээ авч, иргэдэд үйлчилчилж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!