ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Альберт Эйнштэйний өөрийн гараар бичсэн E=mc2 тэгшитгэлтэй захиа $1.2 саяар зарагджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний алдарт E=mc2 тэгшитгэлээ өөрийн гараар бичсэн захиа өчигдөр АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр $1.2 саяын үнэ хүрчээ.

Энэ нь төсөөлж байснаас гурав дахин өндөр үнэ болсон байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар дэлхийг өөрчилсөн энэ тэгшитгэлийг Эйнштэйн гараараа бичсэн өөр гурван баримт хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ.

Харин өчигдөр зарагдсан захиа нь хувийн цуглуулгад байсан цорын ганц баримт бөгөөд бусад гурав нь АНУ, Израйлийн эрдмийн хүрээлэнгүүдийн архивт хадгалагддаг байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид эхлээд уг захиа $400,000 орчим үнэ хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.

E=mc2 тэгшитгэлээрээ Эйнштэйн энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцэхийг харуулсан юм.

Эйнштэйн дээрх захиаг 1946 оны аравдугаар сарын 26-нд польш гаралтай Америкийн физикч Людвиг Силберштэйнд Германаас бичиж байжээ.

Силберштэйн нь Эйнштэйний дэвшүүлсэн зарим онолыг хүчтэй шүүмжлэгч нэгэн байсан юм.

“Та асуултынхаа хариуг ганцхан E=mc2 тэгшитгэлээс авч болно” гэж Эйнштэйн захиандаа бичиж байжээ.

Захиа Силберштэйний хувийн архивт хадгалагдаж байсныг эрдэмтний үр хойч зарсан байна.

Эйнштэйний захиаг худалдаж авах өрсөлдөөн эхлээд таван хүний дунд эхэлжээ. Дуудах үнэ $700,000-ыг давах үед тэдгээрээс хоёр нь шалгарч үлдсэн байна.

Эцэст нь нэрээ нууцалсан нэгэн хувийн цуглуулагч захиаг өөрийн болгож чаджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.140.241] 2021/5/22
Цөмийн бөмбөгийн хамгийн гол санаа. Хэрвээ энэ тэгшитгэл байгаагүй бол цөмийн бөмбөг гэж байхгүй байх байсан. Оросууд, америкууд энэ тэгшитгэлд ер нь аймаар их хайртай байх бодвол.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.81] 2021/5/22
Baga tenegteerei, ter asuudliig shiidsen hun Wehrner Von Braun nom unshchihaad olon yum hutsaarai
0 | 3 Хариулах
Зочин [150.129.140.241] 2021/5/22
202.9.40.81 ийшш чааваас муу хар мал. Өөрөө юу ч мэдэхгүй байж ном энэ тэр унш гэнэ чааваас. Наад герман чинь пуужингийн салбарынх. Анх Германы V-2 пуужинг зохион бүтээж дайны дараа америкчуудад бууж өгч америкийн пуужинг хийж өгсөн нөхөр юм. Америкийн Королёв гэсэн үг. Муу малаа наад герман чинь цөмийн бөмбөг бүтээхэд ямар ч хамаагүй хүн байсан.
3 | 4 Хариулах
Зочин [150.129.140.241] 2021/5/22
202.9.40.81 муу халтар тэнэг писдаа. Наад тэгшитгэл чинь цөмийн бөмбөгийн эх нь байсан гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд 2005 онд 100 жилийнхээ ойг олон улсын хүрээнд тэмдэглэсэн гэдгийг муу халтар тэнэг писдаа чи мэдэх үү
2 | 4 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/5/22
toon dotor yseg tsohij yavna gedeg shig oilgoh ch ym alga
0 | 1 Хариулах
ONOCH [66.181.161.43] 2021/5/22
Ертөнц яагаад ийм тэгш хэмтэй юм бэ. заавал гэрлийн хурдны квадрат шүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.65] 2021/5/22
Пи тоог яахын
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.193] 2021/5/22
Силберштэйн Эйнштэйнтэй хэрэлдээд баяжсан байна
0 | 0 Хариулах
Аинштаин [202.179.21.247] 2021/5/22
Зилберштаины үрс ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2021/5/22
Миний бичсэн комент хэзээ нэгэн цагт хожмын өдөр ингээд л зарагдах бх даа.
5 | 11 Хариулах
Зочин [150.129.140.241] 2021/5/22
Хуц муу халтар гөлөг. Чиний бичсэн хэнд ч хэрэггүй хэдэн кирилл үсэгнүүд хэнд ч хэрэггүй.
2 | 8 Хариулах