ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Израил улс, Хамас бүлэглэл хоёр 11 өдөр үргэлжилсэн дайнаа завсарлахаар боллоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Газын зурваст Израилын арми, Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд 11 өдөр үргэлжилсэн дайн Баасан гарагийн шөнийн 2:00 цагаас эхлэн завсарлахаар болжээ.

Зуучлагч Египет улсын тавьсан “ямар нэг болзолгүй" гал зогсоох саналыг Израилын засгийн газар хэлэлцээд зөвшөөрсөн байна.

Палестины Хамас бүлэглэлийн төлөөлөгч бас талууд нэгэн зэрэг гал зогсоох саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. 

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сөргөлдөөнөө зогсоохыг Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд уриалсан бол Египет, Катар, Хятад улсууд болон НҮБ дайтагч талуудын хооронд зуучлах санал тавьж байв.

Тавдугаар сарын 10-нд Газын зурваст байлдаан эхэлснээс хойш Палестины 232 иргэн алагдсаны 65 нь хүүхэд байжээ. Мөн 1,900 гаруй хүн Израилын агаарын довтолгоонд өртөж, шархдсан байна.

Энэ хугацаанд Хамасын 160 гаруй гишүүнийг устгаснаа Израилын арми мэдээлжээ.

Харин Израилын талаас 12 хүн алагдаж, хэдэн зуун хүн Хамасын пуужингийн цохилтод өртөж, шархдсан тухай мэдээлсэн байна.

Гэвч гал зогсоох тохиролцоо Израил-Палестины зөрчлийг нэгмөсөн шийдвэрлэхгүй гэж ажиглагчид үзэж байгаа.

Палестины тусгаар улсыг байгуулж, Израилын аюулгүй байдлыг баталгаажуулах олон улсын хүчин чармайлт 2014 оноос хойш зогсонги байдалд ороод байна.

Палестины Чөлөөлөх Байгууллага 1990-ээд оны үед Израил улстай энхийн гэрээ байгуулсны үр дүнд эзлэгдсэн Йордан голын баруун эрэгт өөртөө засах эрх олж авсан юм.

Гэвч Хамас зэвсэгт бүлэглэл Палестины Чөлөөлөх Байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Уг бүлэглэлийг Өрнөдийн орнууд террорист байгууллага гэж үздэг юм.

Йерусалем хотын зүүн хэсгээс палестинчуудыг албадан нүүлгэж, жүүдүүдийг суурьшуулах ажиллагаа идэвхжсэний улмаас тавдугаар сарын 10-ны өдөр Хамас бүлэглэл Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харваж эхэлсэн.

Хариуд нь Израилын арми агаараас Хамасын гол байрлалуудад цохилт өгч эхэлжээ.

Палестинчууд Израилд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлж, тусгаар улс байгуулах эрмэлзлэлтэй байдаг. Тэдний уугуул газар нутагт Йордан голын баруун эрэг, Газын зурвас гэсэн хоёр хэсэг газар багтдаг юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Аль акса [175.223.45.39] 2021/5/22
Солиоровоо газын зурвас, иордан голын баруун эрэг л палестины газар нутаг уу?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.29] 2021/5/21
Энэ хэдэн жүүдүүд саяхан л нацистуудад хядуулж байсан байж муухай харгис юм хийж байгаа харагдаж байна лээ дээ.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.190.90] 2021/5/21
Палестинчууд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлнө ч гх шиг Лаларын арабууджоом шиг үржээд африкын хойноос урагш бараг талд нь хүртэл тэлж эзлэхдээ жүүдүүдийн уугуул нутагруу хүртэл тэлж эздийг нь хөөн явуулсандаа. Одоо тгд алуулаад бждээ яая гэхэв өмхий арабууд
7 | 3 Хариулах
Зочин [66.181.181.130] 2021/5/21
Esgii hiihed nohoi hereggui gdg shig manaihan dunduur chaaval alvaa
0 | 0 Хариулах
zl zl [192.82.69.147] 2021/5/21
2iin hoorond ingej bhaar duusgaach
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.25] 2021/5/21
hen ni heniigee duusgahiin
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.90] 2021/5/21
Дэлхийд хорт хавдар болсон хэдхэн үндэстэн бий. Орос, Хятад, Араб зэрэг. Тгхээр арабууд хэрэггүй, угаасаа 400 сая гаран жоом бгаа
2 | 3 Хариулах