Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөн галт тэргийг газар доогуур 6.9 км, газар дээр буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлд 10 орчим км явуулахаар судалж байна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:46 2021/05/19

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/953549721881618

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ойрын хугацаанд буюу 2021-2022 онд багтаан 98 км яявган хүний зам, 149 км дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа.

Дунд хугацаанд хотын төвийн төвлөрөлийг сааруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр эхнээс нь уулзалт хийгээд явж байгаа. Мөн автомашины даатгал, хураамжийг бүсчилсан байдлаар тогтоохоор судалж байна. Дагуул хотууд болон Богдхан төмөр замыг байгуулах ажил судалгааны түвшинд байна.

Түүнчлэн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтүүлэх ажлын хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэгний байгууламж, бүтцийг судалж байгаа. Монгол Улсын хэмжээнд босоо болон хэвтээ тэнхлэгт олон улсын шаардлагад нийцсэн хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломж бий. Тодруулбал, газар доогуур 6.9 км, газар дээрээ буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих тооцоог хийнэ.  Босоо тэнхлэгийг Буянт Ухаа-7 буудал чиглэлд явуулахаар тооцсон.

LRT-г нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хөнгөн галт хэргийг нэтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломж бий. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна" гэв.

10:20 2021/05/19

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нийслэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1.49 сая гаруй хүн оршин сууж байна. Энэ нь нийт хүн амын бараг тал нь нийслэлд оршин сууж байна гэсэн үг юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 64 хувь нь, ДНБ-ий 64.6 хувь нь нийслэлд төвлөрч байна.

Улаанбаатар хотын оршин суугчдаас нийслэлийн тулгамдсан асуудлын талаар судалгаа явуулахад 45.2 хувь буюу хамгийн олон хүн хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг санал өгсөн. Түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг арилгах, хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудал байна. Эдгээр тулгамдсан асуудлыг Засгийн газар нэгдсэн бодлогоор шийдвэрлэх нь зүйтэй юм. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас тодорхой тогтоол гарч, асуудлыг шийдвэрлэх болно" гэв. 

10:02 2021/05/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа. 2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 400 орчим  мянган иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар хотын иргэдийн дунд тулгамдаж буй гол асуудлаар замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээг нэрлээд, судалгаанд оролцогчдын 85 хувь нь авто замын түгжрэлийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн.

Тиймээс хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал нь нийтийн тээврийн хүрэлцээ, замын түгжрэл болоод байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 13 км/цагийн хурдтай байна. Оргил ачааллын үед 8.9 км/цагийн хурдтайгаар оролцож байна.

Дэлхийн стандарт 10 км/цагийг тэг зогсолт гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд ирээд байна. Хөл хорио тогтоохын өмнөх Баасан гарагийн хөдөлгөөнийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед тэг зогсолт болсон. 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна. Нийтийн тээврийн зорчилтыг 33%, явган болон дугуйн зорчилтыг 3-5 ДАХИН нэмснээр түгжрэлийг 17-22% бууруулна” гэв.