ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ураны түүх-2: Францчуудыг хөөж явуулах уу

ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Казахстан улсын Сузак мужийн Шу Сарышугийн хотгор дахь "Катко" компанийн ураны уурхай

Казахстан улсын өмнөд нутаг Шым­кент хотоос 2013 оны өвлийн эхэн сарын нэгэн жихүүн өглөө Монголын сэтгүүлчдийн баг хойд зүгт довтолгож явлаа. Шымкент гэж уул уурхай хөгжлөө дагаад нэн хурдтай тэлж буй хот. Социализмын үед тэнд олон монгол залуус суралцаж, барилгачин болсон гэнэ лээ. Тэндээс 400 км давхиад Сузак мужийн Шу Сарысу хотгорт буй “Катко” компанийн ураны уурхайд хүрнэ. Казахууд бол Монголтой адил нүүдлийн соёл иргэншилтэй, малчин үндэстэн. Тэгш тал нутгаар цардан тавьсан дардан замаар хурд мэдэн довтолгох зуур өвөлжөөндөө буусан малчин айлууд үе үе тааралдана.

Шу Сарысугийн хотгор нь говь нутаг байв. Тухайн үед Монголынхоо говь нутагт явж буй мэт мэдрэмж төрүүлж байсан. Энэ хотгорт 100 км гаруй үргэлжлэх ураны нөөцийн судал байдаг. Казахстан улсын ураны үүц газар гэсэн үг. Шу Сарысугийн хотгороос 14 компани уран олборлодог. Эдгээрийн ес нь Орос, Хятад, Франц, Канадын хөрөнгө оруулалттай. Бусдыг нь казахууд өөрсдөө ашиглана. Төрийн өмчит “Казатомпром” уран олборлогч есөн компанийн хувьцааг их, бага хэмжээгээр эзэмшиж, менежментэд нь оролцдог. Тухайлбал, “Катко” компанийн хувьцааны 51 хувийг Францын “Орано” (өмнө нь “Арева” нэртэй байсан) групп, 49-ийг нь “Казатомпром” эзэмшдэг. Тухайн үед “Катко” жилд 4000 тонн шар нунтаг гаргасан амжилтаараа дэлхийд тэргүүлдэг болоод байв.

Хуучин нэрээр “Арева” групп 1996 онд Казахстанд ураны хайгуул хийж эхэлжээ. Ингээд Шу Сарысугийн хотгорт Мойынкум, Торткудук гэдэг хоорондоо 40 гаруй км зайтай ураны орд нээсэн байдаг. Мойынкум ордод анх 2000 онд туршилтын үйлдвэрээ барьж, 2006 оноос олборлолтоо эхлүүлсэн байна. Мөн Торткудук ордыг 2007 оноос ашиглаж эхэлжээ. Тэгвэл “Арева” групп 1997 оноос Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сум “Коже говь” компаниар дамжуулан ураны хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Улмаар 2013 он гэхэд Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг нээж, нөөцийг нь батлуулсан юм. Үргэлжлүүлэн хайгуул хийж, нөөцийг нь нэмэгдүүлсэн. Зөөвч-Овоогийн ордын нөөцийг анх 54 640, Дулаан-Уулынхыг 6260 тонн ураны хүдэртэй гэж баталж байжээ. Тэгвэл одоо Дулаан-Уул ордын нөөц 25 710, Зөөвч-Овоо­гийнх 93 290 тонн болж нэмэгдсэн. Зөөвч-Овоо­гийн орд нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Францын “Орано майнинг”, Японы “Мицибүши корпорац”-ын хамтарсан “Арева Монгол” компани “Бадрах энержи”-гийн хувьцааны 66, Монголын Засгийн газрыг төлөөлж, “Мон-Атом” 34 хувийг нь эзэмшиж буй. “Бадрах энержи” нь илрүүлж, нөөцийг нь тогтоосон ураны ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй. Казахууд “Казатомпром” компаниараа дамжуулж уран олборлох бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгвэл монголчууд “Мон-Атом”-аараа дамжуулж бодлого хэрэгжүүлэх юм.

“Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ барьчихсан. Тэднийхэн зөвшөөрөл өгвөл туршилтын олборлолтоо эхлүүлэхээр хүлээж байна. Гэвч Засгийн газраас өдий хүртэл зөвшөөрөл олгосонгүй. Үгүй ч гэхгүй, за ч гэхгүй байгаа нь ямар учиртай юм бол. Гадаадын хөрөнгө оруулагчид 20 гаруй жил бэлтгэл хангаад, туршилтын үйлдвэрлэлээ эхлэх гэж байгааг Засгийн газар хүндэтгэж үзмээр санагдах юм.

 
Савласан шар нунтаг

Манайхан адилхан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист орон байгаад нэг гараанаас хөдөлсөн гэж Казахстантай өөрсдийгөө харьцуулах дуртай. Казахууд эдийн засгийн хүчин чадал, хөгжлөөрөө биднээс аль хэдийн түрүүлээд явчихлаа. Ураны шар нутаг экспортлоод зогсохгүй боловсруулан, цөмийн түлш үйлдвэрлэдэг болсон. Цаашлаад цөмийн цахилгаан станц барихаар ажиллаж байна. Бидэнтэй нэг гараанаас хөдөлсөн гэгддэг Казахстан улс одоо цөмийн том тоглогч болсон. Ураны хайгуул, олборлолтын салбарт тэд гадаадын хөрөнгө оруулагчидтай үр ашигтай хамтарч ажиллаж чаджээ. Энэ жишээ л биднийг ямар хөшүүн хойрго, тууштай бодлогогүй байгааг харуулна. Дэлхийн цөмийн салбарт шаггүй тоглогч болох боломжтой манай улс гараан дээрээ гацсаар байгаа нь юуны учир вэ.

Сэтгүүлчдийн багийнхан “Катко”-гийн уурхайд очихын өмнө аюулгүй ажиллагаа, хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримталдаг газар байх гэж төсөөлж байлаа. Гэвч төсөөлснөөс хэт энгийн байсан нь гайхаш төрүүлсэн. Уран хордуулдаг гэсэн мэдээллээр “тархиа угаалгасан” бид дотроо ихэд болгоомжилсон байж билээ. Ураны шар нунтгийг байгальд дэгдээвэл аюултай. Хүний ам, хамар луу орвол шууд л хордуулна. Тиймээс ямар ч хор хөнөөлгүй гэж басаж болохгүй. Гагцхүү Олон улсын атомын агентлагаас гаргасан стандарт, норм, дүрмийг чанд баримтлан олборлох шаардлагатай. Ингэсэн тохиолдолд сөрөг нөлөө үүсэхгүй гэдгийг бид “Катко”-гийн жишгийг хараад ойлгосон юм.

Зөөвч-Овоо нь “Катко” компанийн уран олборлож буй ордуудтай газар зүй, геологийн тогтцын хувьд төстэй. Тиймээс л “Катко”-гийн уурхайд хэрэглэж буй газар доор уусган олборлох технологи ашиглах гэж буй. Сэтгүүлч миний бие Казахстанаас ирээд “Дэлхийд тэргүүлэгч “Катко” буюу Монголоос уран олборлох жишиг” гэсэн гарчигтай тэмдэглэл бичсэн юм. Тус тэмдэглэлд газар доор уусган олборлох технологийн талаар нүдээр үзсэнээ “Ураныг газар доор уусган олборлохдоо 45 шоо метрийн багтаамжтай уусмал соруулах худгийг тойруулан 40-45 метр зайд 25 шоо метрийн багтаамжтай уусмал шахах зургаан худаг өрөмддөг аж. Нэг худаг нь голдоо байрлаж, бусад нь зургаан талт хэлбэрээр тойрсон энэхүү байгууламжаа торлол гэж нэрлэх. Торлолууд бие биеэсээ залган үргэлжилсээр үлэмж хэмжээний газар нутгийг бүрхсэн байв. Худгууддаа босоо хоолой угсарч, бэхлэн газар доорх дамжуулах хоолойтой холбон инженерийн шийдэл бүхий цооног бий болгодог аж. 50 цооногтой 12 торлолыг нэг блок нэрлэдэг гэнэ. “Катко” компанийн олборлолтын талбайд 40-45 блок нэгэн зэрэг ажилладаг гээд төсөөлөхөөр цооногууд олон га талбайг эзлэн буй нь ойлгогдов.

Хэдийгээр олон га газрын олборлолтын байгууламжууд эзэлдэг ч тэнд мал бэлчээрлэж, араатан амьтан дураар зорчдог аж.

...Цооногийн зөвхөн орой нь газраас цухуйж, хооронд нь холбосон хоолойнуудыг далд хэлбэрээр байгуулсан болохоор мал бэлчиж, амьтан чөлөөтэй зорчих орчин бүрджээ.

Ураныг газар доор уусган олборлох технологи нь энгийн санагдав. “Катко”-гийн үйлдвэрээс газар доогуурх хоолойгоор 10 орчим хувийн хүхрийн хүчил агуулсан уусмал (хүхрийн хүчил хольсон ус) шахдаг аж. Хүхэртэй уусмал газрын хөрсөнд нэвчин урсдаг байна. Ингэхдээ чулуулагт агуулагдаж буй ураныг уусган авдаг. Уран уусган авсан уусмалыг торлолын голд байгуулсан тусгай шүүлтүүр бүхий цооногоор соруулан авдаг байна. Шүүлтүүр нь уусмалтай холилдсон шороо, чулууг тээглүүлэн үлдээх үүрэгтэй. Соруулсан ураны агууламжтай уусмалаа газар доорх хоолойгоор үйлдвэр лүү “урсгадаг” аж. Үйлдвэрт уусмалаас ураныг ялгаж аваад уусмалыг газрын гүн руу шахах цооног руу буцаан урсгана.

Газрын гүний чулуулгаар урссан уусмалын хүхрийн хүчил саармагждаг (уусмалд хүхрийн хүчлийн эзлэх хувь багасдаг) учраас дахин урантай чулуулаг руу шахахдаа хүчил нэмдэг байна. Газрын гүн рүү хэдий хэмжээний уусмал шахна төдий хэмжээтэйг соруулж авдаг гэнэ. Хэдий хэмжээний уусмал шатах, соруулах, уусмалд хэр хэмжээтэй хүхрийн хүчил нэмэх зэрэг үйл ажиллагааг TUZ гэж нэрлэдэг гурван чингэлгээс бүтсэн удирдлагын байгууламжаас явуулдаг аж.

...Ураныг газар доор уусган баяжуулах технологи нь хүхрийн хүчлийн уусмалын тасралтгүй эргэлдэх битүү тойрогт үндэслэснийг ийн мэдэв. Хүхрийн хүчилтэй уусмалыг газрын гүн рүү шахна, уусмал чулуулагт нэвчихдээ ураныг нь уусгаж авна, уран уусгасан уусмалыг соруулна, соруулсан уусмалаа үйлдвэр рүү шахна, тэнд ураныг давирхайд наалдуулан авч үлдэнэ, урангүй болсон уусмалыг буцаан газрын гүнд нэвчүүлэхээр олборлолтын талбай руу урсгана. Ийм л битүү тойргоор ураныг олборлодог аж. Хүхрийн хүчлийн уусмал газрын чулуулагт нэвчихдээ уран уусган авдаг нь энэ технологийн амин сүнс. Өөрөөр хэлбэл, хэдэн 100 метрийн гүнээс хүхрийн хүчилтэй уусмал ураныг олборлон газрын гадаргад гаргаж ирж байгаа юм” хэмээн буулгажээ.

Ураныг газрын гүнд уусган олборлох бүх дамжлагатай танилцаж, олборлолтын талбайд нь тэмээ бэлчээрлэж, хярс шогшиж явахыг харсан бид шар нунтаг гаргах нь энгийн үйл ажиллагаа юм байна гэдгийг ойлгож, Монгол минь үүнээс ухарч болохгүй гэсэн итгэл үнэмшил бүрэн суусан. “Катко”-гийн уурхайн олборлолтын бүс нэлээд том зай эзэлж байсан. Тэгвэл Зөөвч-Овоо ордыг 1.5 км урттай торлол үүсгээд олборлох юм байна. Ураны нөөц нь таруу биш, цул учраас ингэж олборлох гэнэ. Мөн Казахстаны ордуудаас олборлолтын зардал нь маш бага гэсэн мэдээлэл бий. “Катко”-гийн уурхай уран уусган олборлохын тулд 100 литр усанд 10 литр орчим хүхрийн хүчил хийдгийг дээр дурдсан. Тэгвэл “Бадрах энержи” 100 литр усанд хоёр литр хүхрийн хүчил хийж, уран олборлоно. Зарим их мэдэгчдийн хэлж буй шиг 100 хувь хүхрийн хүчил газрын гүн рүү шахахгүй. Маш идэмхий чанартай хорт бодисыг саармагжуулахгүй газрын гүн рүү шахвал аюул тарж мэднэ. 100 л усанд хоёр литр хүхрийн хүчил холино гэхээр их саармагжуулах нь ойлгомжтой.    

Улаанбадрах сумд уранаас хордож мал мутацад орж байна, найман хөлтэй ишиг төрлөө, хээрийн шувууд үхсэн гэх мэдээлэл гаргах нь тавилттай жүжиг юм. “Улаанбадрахын ураны хордлого” хэмээх цуврал “домог”-уудад итгээд Засгийн газар туршилтын үйлдвэрээ эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа юм уу. Хэрэв ийм зүйлд итгээд хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулбал Монголын хохь болно. Мардайн ордыг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресорсез” компанийг Засгийн газар улс төрийн шийдвэрээр хөөж явуулсан удаатай. Нөгөөдүүл нь манайхаас 358 сая төгрөг нэхэмжилж, олон улсын арбитрийн шүүхэд хандсан. Арбитрийн шүүхээс 150 сая ам.доллар төлөх үүрэг манайханд хүлээлгэсэн. Улмаар тохиролцоонд хүрч 70 сая ам.долларыг төлсөн сургамж бий. “Хан ресорсез” 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч манайхаас хэд дахин нугалсан мөнгө авч чадсан. Францчууд Улаанбадрахад 240 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Хэрэв хөөж явуулбал үүнээс ч илүү мөнгө төлөх хэрэг гарна.

Нөгөөтээгүүр, “Бадрах энержи” нь Франц, Монголын  харилцааны 60-70 хувийг бүрдүүлдэг. Дулаан-Уул ордын анхны нөөц болон техник, эдийн засгийн үндэслэлийг 2003 онд батлахад Франц улс манайд Элчин сайдын яамаа нээж байх жишээтэй. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын өөр хороондоо төрийн айлчлал хийсэн хугацаа ураны хайгуулын үйл явцын чухал шийдвэртэй давхацдаг. Энэ нь Францын Засгийн газар Монголоос уран олборлох хамтын ажиллагаагаа хэр чухалчилдгийг харуулдаг юм. Франц бол Европын Холбооны гол улсуудын нэг. Францтай муудвал Европын Холбоотой хамтрах олон хаалга хаагдаж мэднэ. Тохиролцоондоо үнэнч байвал олон шинэ хаалга нээгдэх боломжтой. Үүнийг мартаж болохгүй.       

Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, одоо хэрэгжүүлж буй стратегийн ганц том төсөл бол “Оюутолгой”. Үүнээс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, стратегийн том төсөл хэрэгжүүлэх компаниар “Бадрах энержи”-ийг нэрлэж болно. Энэ агуулгаар нь авч үзвэл Монгол Улсын гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлоготой яв цав нийцдэг юм. Магадгүй Монгол Улсыг нөлөөндөө, хараат байлгах гэсэн их гүрнүүдийн бодлого уранаа олборлоход тээг болоод байна гэж хардах үндэстэй. Монгол Улс яагаад цөмийн шинэ тоглогч болж болохгүй гэж. Бид ирээдүйд яагаад цөмийн цахилгаан станц барьж болохгүй вэ.

"Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [195.135.0.152] 2021/5/23
Новшийн француудтай наалдах гэж зайлуулаачээ луйварчидаа
0 | 1 Хариулах
Маш чухал нийтлэл [74.105.54.241] 2021/5/19
Нүүрс олборлолт хоригдож цөмийн эрчим хүч улам хөгжих эрин ирж байна. Соёлоо зарна гэж мөнгө үрж байхаар гөдаад хөрөнгө оруулалиыг чөдөөлөх замаар энэ салбарыг хөгжүүл
2 | 1 Хариулах
Зочин [150.129.142.115] 2021/5/19
Ямар ч ор үндэслэлгүй, хуурамч мэдээлэл Казакстаны нилээдгүй бүс нутаг уран олборлолтоос болж үхлийн цөл болсон. Улаанбадрах бол ердөө л эхлэл. Та нар муусайн юмнууд хэдэн халтар төгрөгөөр хүмүүсийн тархийг угаахаа болиоч. Захаасаа угаасаа хортой вакцин, угаарын хийндээ хордоод бүгд мэдрэл муутай, дээр нь нэмээд та нарын энэ их хуурамч мэдээллээс болоод энэ иргэд чинь мал болж дууслаа.
2 | 0 Хариулах
зочин [192.82.68.32] 2021/5/19
Бид технологи эзэмшээд газөраа биш ухаанаа уралдуудхаа бодмоор юум даа, Бид цөөхүүлээ бид эрүүл саруул үлдэх учиртай ,Хаана юу болж байгааг хязгааргүй судлах хэрэгтэй буурай орон гээд хэн дуртай эдгээдийн аманд орж болохгүй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.93] 2021/5/18
Төлбөртэй мэдээ нийтлэхээ больул тарна
3 | 0 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/18
Нийтлэл ч нь ичээсэй. Мөнгөнд нүдээ ухаж өгөх нь л дээ. Өнгөцхөн сэтгэх юм. Жаахан ухаад хараач ... Ичкү ийм юм бичээд сууж байдаг
4 | 1 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/18
энэ нийтлэлийг бичсэн хүн уран олборлолтыг тийм л их дэмжээд байгаа юм бол казакд очиж, тэр ураныг нь ухалцаж амьдарвал таарна дөө. манай Монголчууд уг нь их ухаантай, толгой сайтай хүмүүс. Тийм давуу талаа хөгжүүлж болох байхад яагаад заавал энэ аймшгийн юмыг дэмжих хэрэгтэй гэж хүмүүсийн толгойг угаагаад байгаа юм бээ??? Мөнгөний тоо бодож суухаасаа илүүтэй байгаль орчин, эрүүл мэнд, уух усанд маань хор болох эсэхийг жаахан тандаатахвал яасын??? одоо мэдэхгүй ч хэдэн үеийн дараанаас бие муутай, мутацид орчихсон хүүхэд төрөөд эхэлбэл яана??? газрын доорх баялагыг ухах нь аюулгүй юм шиг харагдаж болох ч тэр соруулж барьдаг янз бүрийн хоолой нь нэг газраа цоороход л хөрс, ус, амьтан энэ тэр гэж явсаар хүмүүст хүртэл асар их аюулыг дагуулж болно. Тэгээд жаахан бод2
7 | 0 Хариулах
зочин [103.57.93.217] 2021/5/18
Бид ч хүй нэгдлийн сэтгэхгүйнээсээ хэзээ нэг салах юм бол доо, хөөрхий. Улаанбадрах сумын хэсэг галзуу солиотой юмнууд тугалаа хутгалаж алчихаад уранаас боллоо гэдэг мөн хэзээ ч олон эрхтэнтэй мал гарч байгаагүй, фотошопдоод хэвлэлээр тарааж байсан. Энэ дэлхийн бүх улс уран олзворлоод болоод байхад монголын хүн, мал харь гаригынх л биш бол яагаад уран олзворлож болдоггүй юм. Хөгжих санаатай л бол яаралтай олзворлож эхэл.
1 | 3 Хариулах
Зочин [192.82.78.67] 2021/5/18
Стратегийн чухал салбараа гуравдагч хөрштэй хамтран хөгжүүлэх нь ирээдүйгээ бодсон ухаалаг үйлдэл болно. Хэрэв франц биш бол Орос эсвэл Хятад орж ирэх нь тодорхой. Ирээдүйд хоёр хөршөөс хараат байдлаа багасгахын тулд гуравдагч хөршөөрөө нэрлэсэн Франц мэт олон улсын томоохон тоглогчтой ухаалаг хамтрах нь л хамгийн чухал. Франц улс манайд тун ч элгэмсэг хандаж ирсэндээ. Сэтгүүлчид худлаа ховын чанартай биш иймэрхүү судалгаа шинжилгээтэй мэдээ нийтлэл улам ихийг нийтлэдэг болоосой
3 | 3 Хариулах
Зочин [202.126.88.205] 2021/5/18
Бидэн шиг үхэрнүүдэд хичнээн ч алт эрдэнэс, эд баялаг байгаад нэмэргүй юм бна дөө. Хоёр хөршөөсөө ухаан алдатлаа айна, тэрийгээ нуухын тулд хужаа энэ тэр гэж харааж сэтгэлээ хуурахаас хэтрэхгүй. Ураныг байгальд хоргүй орчин үеийн технологиор олборлож болохгүйдээ биш, Оросын бөлдөгдөлтөөс айгаад л хөдөлж чадахгүй байгаа нь одоо хэнд ч нууц биш болсон. Путины тавиул Жонхуу мэтийн гөлөгнүүд байгаа цагт бүтэхгүй л болов уу даа. Оросуудыг хоригтой байгаа энэ цаг үеийг нь ашиглаж 3-ласан тохироогоор ураны төсөлөө хөдөлгөж болдоггүй юм болов уу?
4 | 3 Хариулах
Зочин [59.153.112.49] 2021/5/18
франц бол дэлхийн хулчгар адгийн нэг
1 | 1 Хариулах
Зочин [192.82.81.166] 2021/5/17
Францтай муудвал яана Яана гэнээ боль. Сүрдүүлээд байгаа юм уу. Ккк
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.179] 2021/5/17
Хөөж гарга өмхий француудыг
3 | 2 Хариулах
Зочин [59.153.112.73] 2021/5/17
Яагаад заавал ухах гэж ухсан байсан ч яахаараа манайх 34 хувь гэж эзэн орон ядахнаа 51% хувиа авж болдгүй юмуу энэ нэг захарсан гэрээнүүдээ болимоор бна ингэж гэрээ хийдэг газар манайхаас өөр байхгүй шүү
4 | 0 Хариулах
зочин [202.131.227.30] 2021/5/17
Хамгийн гол нь Монголын талын авах хувь 51 хувь байвал болно Бусдаар юу гэж хэлээд нэмэргүй
3 | 0 Хариулах
Эзэн [203.91.115.47] 2021/5/17
Хүхрийн хүчил гээд л байх юм. Энэ технологийг АНУ, Австрали, ОХУ, Казахстан гээд хаа сайгүй л ашиглаж байна. Дүрэм журам нь дэлхийн стандартыг хангасан юм бий, тэрний дагуу яагаад хийгээд олборлож болохгүй байгаа юм. Хэдий хүртэл энгэж юм болгоноос айж ядуу амьдарч ард иргэдээ үхүүлэх гэсэн юм, мөнгөтэй байсан бол чанартай хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад нэг сайхан амьдрах юмсан
2 | 2 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/18
Чанартай хоол хүнс идмээр байгаа юм бол харинч эсэргүүцэх хэрэгтэй юм биш үү? Зоосны голоор юмыг харж байгаад сүүлд нь уух усгүй, гишгэх газаргүй болох гэж байгаа юм. Чам шиг юмнууд жаахан толгойгоо ажиллуубал таарна. Уул уурхай гэлтгүй ухаантай сайхан амьдарч байгаа хүмүүс хаа сайгүй байна. Чи бол газраа зарж идэж уух санаатай нэг муу бэлэнчилсэн амьтан л байна даг. Ичиж амьдраач!!!
3 | 1 Хариулах
Эзэн [203.91.115.47] 2021/5/17
Манай улс дандаа ийм бүдэг бадаг байх нь хэн нэгэнд их л ашигтай байх шиг байнадаа. Одоо казахстан улсыг хар, манайхтай яг адил эхэлсэн, уранаар дэлхийд номер 1, өчнөөн том эдийн засагтай, эрдэм шинжлэх ухааны нөөцтэй. Манайх гэтэл адуу мал ярьж бурхандаа залбирсан хүмүүс. Цаасан дээр л хараат бус, яг үнэндээ бүх юмаараа хараат, хоол хүнс, хөрөнгө мөнгө, импорт технологи гээд. Одоо уранаа олборлоод жаахан түлхэц өгмөөр байна энэ шинжлэх ухаанд
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.17] 2021/5/17
Uranii uildwertei uildwergui manaih hodoo aj ahuigaa hogjuulwel bolood yawchihna yanz buriin himiin uildwer barih ni suuld baigali orchin humuust ayultai
5 | 5 Хариулах
Ц.Нямдорж [107.127.53.25] 2021/5/17
Дан хөдөө аж ахуйгаар амбан явж гамбир хайрахгүй ээ хүү минь
2 | 3 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/5/17
Уранаа ид
5 | 0 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/18
энэ хүн үнэн юм ярьж байна шүү. мал аж ахуйгаа сайхан дэмжээд явахад болох юман дээр заавал тэр доор байдаг юмыг ухаж зовох хэрэг юутай вдээ айн??
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.17] 2021/5/17
Manaid Chernobyliin tuuhiig dahin dawtah geegui bol boliulag heregtei baigali orniog maani suiruulne...
5 | 8 Хариулах
Зочин [66.181.161.17] 2021/5/17
delhii ter chigeeree oorchlogdood baigali suireed baihad manaid uranii uildwer barisd baidag tegj huseed bdag frantsdaa barihgui dandaa hogjil bagatai yaduu ornuudad baliar uildweruudee barij horongojino Chernobyl shig boloh wii dee noliwol taarna!!!!
2 | 3 Хариулах
Зочин [192.82.69.161] 2021/5/17
Shinjleh uhaaniig huduunii eshvl ehner nuhruu harddg shig mongol setghvitei haritsuulaad bn gdg vneheer teneg bn l mal amitan sonin blood bga bol uur nutag orond malchdiig shiljvvled dahin maljuulah tusliig uran olborloh gadaad kompanyd hariutsuulchih neg mongol bzd bid nar tanaih nanaih gh zvilgui
4 | 2 Хариулах
Зочин [202.9.40.33] 2021/5/17
Энд 2 өөр технологийн яриа явж байна. Нунтаг шар гаргаж авах, шингэний аргаар уран гаргаж авах өөр өөр ойлголт бололтой. Хуурай, нойтон. Манайд нойтон аргаар нь үзнээ гээд байгаа юм шүү дээ. Тэрнээс ухаад авдаг бол ачаад талий зүгээр. Хорон шүүгээр буцалгаж ундны уух усгүй хүчилжүүлэх гээд байхад ямар юмны чинь шинжлэх ухаан, зах зээл, эдийн засаг падлий ч байх зүгээр.
3 | 0 Хариулах
Путиний аюул [192.82.76.202] 2021/5/17
Путинд худалдсан хэдэн урвагчидаас болж Уран төсөл гацсан шүү дээ өөр хэн байдгийн Путиний орос улс Сингапур шиг хөгжсөн Монгол оронтой хөрш амьдрахыг хүсэхгүй гэдгээ оросын судлаачид илэн далангүй бичдэг
6 | 3 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/20
Монголтой хөрш амьдрахыг хүсэхгүй бол иргэдээ аваад зайлна биз. Тэдраар дутах уу?
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.123] 2021/5/17
Энэ яг зэс алт олборлохтой ижил технологи геологи уул уурхайн ажил. түүнээс цөмийн бөмбөг биш мэдрэл ээ Хулгайч монгол ураныг мэдэж гэнэ.
5 | 3 Хариулах
Зочин [150.129.142.115] 2021/5/19
Чи юу мэддэг гэж ингэж бичээд байгаа юм? хэдэн хөлсний нийтлэлд явчихдаг чиний шинжлэх ухаанч гэж ямар юм байсан юм?
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.52] 2021/5/17
Hon hon, frog, fagguette
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.192] 2021/5/17
Францчуудыг хөөгөөд явуулчихвал тэдэнд амар юмдаа. Өчнөөн жил бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг манайхныг хүлээвэл бүтэхгүй. Шал дэмий хөрөнгө мөнгө цаг заваа гарздана. Ер нь дэлхий дахинд зарлачих хэрэгтэйшт, манайхруу битгий ирээрэй муу гадны луйварчидаа, бид энд өөрсдөө малаа маллаад амар тайван амьдармаар бна гээд... Тэгээд сайхан утаандаа дарлуулаад баас шээстэйгээ хутгалдаад цөлжөөд цус ойртоод дуусцгаая.
9 | 5 Хариулах
Boris [103.229.120.127] 2021/5/17
Without foreign investment, culture, and people, modern Mongolia wouldn't be in existence.
3 | 1 Хариулах
Зочин [43.242.243.171] 2021/5/17
Үгүй, наадуул чинь энэ олон жил манайд байгаа юм бол маанаг юм байга л даа. Яагаад хар цагаан үггүй бухын доодохыг хүлээлггэд бхйгааг ойлгохгүй байгаа юм уу? Монгол оймсонд хавчуулах юмаа хавчуулаачээ. Түрүүний засгийнханд өгсөн бол одоо өнгөрөө, дашийн шог. Одоо бүх юм шинээр эхэлнэ дээ.
2 | 0 Хариулах
Зочин [107.116.7.110] 2021/5/17
Bolohgvi gwl bolj bgaa yumiig bolohgvi bolgono
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2021/5/17
Уран олборлолтыг эсэргүүцэгчид бол дандаа хөлсний янxнууд, эсвэл усан тэнэг дебил балай чуганц царайлсан гичиинүүд л байдаг
13 | 4 Хариулах
Зочин [49.0.142.236] 2021/5/17
өөр шигээ битгий бод
2 | 4 Хариулах
Зочин [150.129.142.115] 2021/5/19
Хуцаад байгаарай гөлөг минь. Чиний хүүхдийн төлөө л бид тэмцэж байгаа шүү. Эцсийн эцэст
1 | 1 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/5/20
Өөрийнхөө хүүхдийг л хичээ. Бөгсөө арчиж чадкун байж юун хүний хүүхдэд санаа тавих дуртай юм чи. Чамтай чамгүй, урантай урангүй хүүхдээ өсгчих байх!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.65] 2021/5/17
Энэ франц улс өөрсдөө ямарч олборлолт хийдэггүй, тэгээд бод бод, уран тийм ашигтайн бол казакстанаасаа илүү ихийг олборлоочдээ, тэндэх үйлдвэрээ томруулаач,
5 | 5 Хариулах
Зочин [66.181.161.60] 2021/5/17
Тэнэг aлны, тэнэг махан, тэнэг таташ шүү чи
3 | 4 Хариулах
Зочин [49.0.142.236] 2021/5/17
үг хэл гэж байнаа байна нөгөө орк морк гэгч чинь эд дээ
3 | 1 Хариулах
Зочин [202.55.183.178] 2021/5/17
Миний хөө юм унш2,ФРАНЦ битгий хэл Европ тивийн ихэнх нутаг ураны ордгүй нөөц байхгүй. Уралын нуруунаас зүүн тийш буюу Төв азийн нутаг, Казакстан, Киргизстан, Таджик, Шинжаан Уйгур, ӨвөрМонгол болон Монгол улсад дэлхийн ураны одоо байгаагаар тогтоогдсон нөөцийн 67% нь байдаг юм. Бидний нэг сая тонн орчим нүүрс шатааж маш их хөрс хуулалт, бохирдлоос гадна агаарт шаталтаас үүсэх маш их CO2, хүхрийн хий болон үнсний хаягдал гарган маш их ус зарцуулдаг уламжлалт нүүрсэн станцын гаргаж буй эрчим хүчийг 1 кг уранаас гаргаж авах боломжтой. Монгол улсад хэрэгцээт 1680 орчим Мвт эрчим хүчийг гаргаж авахын тулд 5 сая тонн орчим нүүрс шатааж ОХУ-д жилд 280 сая доллар, Хятадад 490 орчим сая доллар төлж байна. Гэтэл энэ эрчим хүчийг 1.5 кг уранаас 3 жилийн турш гаргах боломжтой. 1 кг баяжуулсан уран 24 000 000Квт эрчим хүчтэй тэнцдэг гээд бод2в
15 | 1 Хариулах
зочнзочинзочин ЗОЧИН зоч [59.153.86.47] 2021/5/17
Уран олборлох хамгийн өндөр технолитой гуравхан улс байдаг Америк ,Франц, Япон ,Монголд гуравдагч орны хөрөнгө орж ирэх тоолонд тэднийг гаргах гэж хөрш хоёр орон ,гадна дотноос үймүүлж ,хөөж гаргадаг ,Манай улсын төр засагт хар хайрцагны бодлого алга ,МАН ядаж гадаад бодлогын мундаг стратегич С,Баярыг төрд ажиллуулж хүчийг нь ашиглавал Монгол улс хожих юм байгаа юм Францыг гаргалаа гэхэд араас нь орос хятад хоёр зайлшгүй орж ирнэ,Технологи нь муу ,наад тэмцэгч нарын чинь төлбөрт асар их мөнгө гаднаас орж ирдэг ,Орос Хятад ороод ирэхэд тэмцэгч нар чинь алга болоод өгнө шүү Нутаг орон яаж сүйдэх нь тэдэнд падгүй ,
9 | 1 Хариулах
т1 малд [49.0.142.236] 2021/5/17
архичин баяр чинь хөөж гаргаад лицензийг нь оросуудад өгч улсыг 100сая долларын өрөнд оруулсан
4 | 2 Хариулах
Ц.Нямдорж [107.127.53.25] 2021/5/17
Баяр хөөсөн юм биш ээ...цаанаас нь оросууд шаардаад байсан юм шүү дээ,оросуудын хүсэлт-шаардлагыг биелүүлэхгүй бол юу болдгийг эрх биш мэднэ биз дээ?
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.35] 2021/5/17
Уран муран яах вэ хүмүүсээ эхлээд боловсролтой мэдлэгтэй болсоны дараа байгалийн баялагаа ашигла. Хамаг юмаа түүхийгээр нь гаргаад дууслаа... Монгол урантай урангүй болно!!!
16 | 4 Хариулах
Зөв [49.0.142.236] 2021/5/17
3 хуудас гэрээ хийж чадахгүй байж л уурхай ухах юм яриад бөөн харанхуй шуналаас өөр юм алга тэдэнд
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.60] 2021/5/17
Харин тийм тэгснээс aлаа маажаад сууж байсан нь дээр
4 | 1 Хариулах
tiireltet umhii huren [122.201.31.180] 2021/5/17
orosuud vagon vagonoor unet chuluu alt mungu uran arheologiin unet oldvor paleontologiin unet oldvoruudiig hyanaltgui zogsoo zaigui zuudug baihad hench dugardaggui bailaa.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.181.130] 2021/5/17
Orosuud Dornod-n mardai uurhaigaad vagon vagonoor uran avch yvahad ta nar yum dugarsan biluu?
7 | 3 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/5/17
Энэ Т.Энхбат гэж ямар ацан [хориотой үг] нь вэ? Яваад Дорноговийн Улаанбадрах суманд хэдэн жил амьдраад үз.
5 | 5 Хариулах
зочин [202.179.24.71] 2021/5/17
Уран бол нүүрс, алт, зэс биш энэ маш нарийн,хатуу зохион байгуулалтын дор явагдах ёстой.Энэ бол тоглоом биш манайхан нутгийн иргэд нь уурхай руу нь дайраад байвал асар их гарз хохирол амсана.Уурхайн ажил нэг л эхэлбэл тэр лүү хүн,амьтан ойртох аргагүй болно шүү. Хүсэх юм биш.
7 | 4 Хариулах
Зочин [202.55.183.178] 2021/5/17
Миний хөө Монгол улс Дорнод аймгийн Мардайн ордоо 20 жилийн турш Оросуудад үнэгүй маш хоцрогдсон технологиор нь олборлуулж ашиглуулж байсан юм шүү. Мардайд зөвлөлтийн ГУЛАГ-ын хоригдлуудыг цэргийн ангиуд хянаж ашигладаг байсан, одоогийн ханшаар тооцвол бид 8 орчим тэрбум орчим долларын түүхий ураныг Мардай Эрээнцавын төмөр замаар дамжуулан Оросод үнэгүй өгч, тэрнийг нь Краснокаменскийн уурхайд баяжуулан уран болон плутонийн түлш гаргаж эрчим хүч болон цөмийн зэвсэгт ашигласан байдаг юм. Мардайн уурхай хориотой бүс гээд малаа хайж тэр хавиар очсон малчин өвгөнийг буудсан, төмөр замын хашлага тор луу орсон малыг зүгээр л нухчихдаг байсан юм шүү.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.227] 2021/5/17
Misinformation газар авдаг, төрийн оронд босоо хөхдөгүүд хууль сахиулахыг оролддог нөхцөлд байдалд ямарч бизнес явахгүй.
3 | 0 Хариулах
т1 малд [49.0.142.236] 2021/5/17
ацны бизнес, гэрээ хийж чаддаг болчихоод уран ярь, ОТ шиг юм болоод уран экспортлоод байдаг доллар нь орж ирдэггүй улсаараа 10тэрбумын өрөнд ороод сүүлд нь бөөн уйлаан майлаан болохоо мэдэж байгаа биз дэ, ямар ч бизнес хийж байгаагүй Оюун-Эрдэнэ америкт 10хаус авна
4 | 3 Хариулах
зочнзочинзочин ЗОЧИН зоч [59.153.86.47] 2021/5/17
Хоёр хөршөөс хэдэн төгрөг авдаг улсууд их эсэргүүцдэг юм Муу технологитой Орос Хятад хоёр ороод ирсэн цагт та нар байгалиа хмгаалж ган ч хийж дууграхгүй шүү дээ ,Өндөр технологитой орон нь олборлолт хийж байх нь Монголд минь хэрэгтэй,
5 | 2 Хариулах
Зочин [49.0.142.236] 2021/5/17
хулгай хийх болхоороо л 2 хөршийн нэр барьж айлгадаг арга чинь өнгөрсөн шүү
1 | 2 Хариулах
Зочин [66.181.178.44] 2021/5/17
МАНАН-гийн захиалгат нийтлэл байна. Ихэнх нь шоронд байгаа араас нь орох нөхдүүд амжиж бичүүлсэн хэрэг аяндаа нэг өрөөндөө цуглаад наадах уранаа ид
7 | 6 Хариулах
tumur [66.181.161.52] 2021/5/17
hudaldagdsan setguulch yu ch gej yarij bolno.
3 | 4 Хариулах
Зочин [202.179.2.18] 2021/5/17
1. Жишээлбэл, Америкт уран ухах гэж байгаа бол нийт хэдэн доллар олохоор төлөвлөж байгаа хэмжээтэй нь адил мөнгийг барьцаа болгож авдаг. Ухаад ашиг олоод, нөхөн сэргээлт хийж чадвал буцааж өгдөг, чадахгүй бол энэ мөнгөөр нь нөхөн сэргээлт хийдэг. Гэтэл манайд нүүрс ухахаас ялгаагүй хууль эрхзүйн орчинтой. 2. 1кг 50 долларын үнээр зарах боловч тухайн уран баяжуулагдаад, ашиглагдаад, хэнд ч хэрэггүй хорт бодис болоход нь ухаж зарсан улс нь буцааж авах нөхцөлтэй. Олборлодог биш, ашигладаг нь хождог боолын гэрээ. Ийм байхад уран олборлохыг дэмжсээр л байх уу?
8 | 4 Хариулах
Ц.Нямдорж [107.127.53.25] 2021/5/17
Хасагууд болоод байхад манайд болдоггүй мөн хачин шүү....тэгээд л нэг их юм мэддэг гарууд гарч ирээд ингээд болохгүй,тэгээд ч болохгүй гэж хуцалдаад цэцэрхэж өгнө дөө
3 | 8 Хариулах
Зочин [202.179.2.18] 2021/5/17
Чам мэтийн хөлсний я***нууд, харанхуй малнууд дүүрэн байгаа болохоор ухуулахаас айгаад байгаа юм. Ийм хараал идсэн нийгэмд, чам шиг хар малнууд дүүрэн байгаа үед ухуулах нь тохиромжгүй.
1 | 1 Хариулах
Зочин [124.158.107.34] 2021/5/17
Хасагруугаа зайлчихаач буянаа барсан шаар чинь
4 | 2 Хариулах
т1 малд [49.0.142.236] 2021/5/17
хасаг ЗХУн үед ухдаг хаягдал булдаг байсан учраас одоо нэгэнт өнгөрсөн, Орос яагаад хасагт ийм том газар хэл ам бололгүй өгсөн гэж бодож байна, бөөн туршилт хийсэн аюултай газар болхоор тэрнээсээ хасагуудад өгч салсан юм
1 | 2 Хариулах