Ням гарагт NASA-гийн Ingenuity дрон Ангараг гарагийн тэнгэрт гурав дахь удаагаа амжилттай ниссэн юм. Ингэхдээ нислэгийн зай, хугацааны хувьд шинэ дээд амжилт тогтоожээ.
Уг нислэгийн дүрс бичлэгийг Perseverance робот станц өөрийн камераар буулгаснаа дэлхийд ирүүлсэн байна.
Гурав дахь удаагаа нисэхдээ Ingenuity дрон 5 метрийн өндөрт хөөрч, 50 метрийн зай туулахдаа секундэд 2 метр хүртэл хурдалжээ.
Энэ нислэгийнхээ үеэр Ingenuity дрон Ангараг гарагийн гадаргын өнгөт гэрэл зургийг тэнгэрээс буулгаснаа бас дэлхийд ирүүлсэн байна.
Дрон ойрын өдрүүдэд дөрөв дэх нислэгээ үйлдэхдээ өмнөх амжилтуудаа ахиулах зорилготой байгааг NASA мэдээлжээ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|