Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй байгууллагуудын тээврийн хэрэгсэлд систем дэх мэдээлэлд үндэслэн QR код олгоно

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.

Ийнхүү Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ. 

Иймд тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар QR код олгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа. 

Тэрбээр "Ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдлээ. Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно. 

Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. Систем доголдохгүй. Гол нь QR кодоо ажлын газрын үнэмлэхийн хамт ашиглана. 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ. Үүнд,

  • Хөдөлгөөнд оролцох хугацаа
  • Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар
  • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Ажилтан, албан хаагчдын регистрын дугаар шаардана. 

Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгөх юм байна. 

д/д

Төрийн байгууллага, хуулийн этгээд

1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, шүүх прокурор

2

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ, зэвсэгт хүчин, хил хамгаалах, ШӨХТГ, дотоодын цэрэг, ЦУОШГ)

4

Сонгуулийн ерөнхий хороо, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК

5

Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй \ажлын тусгай горимоор\

6

Шуудан харилцаа холбоо

7

Шатахуун түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдаа

8

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт

9

Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг

10

Цахим банк автомат тооцооны машин

11

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

12

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

13

Оршуулгын үйл ажиллагаа

14

Газар тариалан мал амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт