ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Тулга: “Залуус 1” орон сууцны хорооллыг Буянт-Ухаад барина

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа. Иймээс Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт хандан “Анх удаа хөл хорио тогтоож байгаа биш. Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү” гэдгийг санууллаа.

Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. “Хан Хилсс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ” гэсэн юм. Хотын дарга “Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга” хэмээсэн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Залуус" орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажпыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан. Тэрбээр  “Залуус 1” хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.46.252] 2021/4/21
Yasan loitson yum be? Undur ynetei chanargyi ambaaruud barihaa bolij ger horooliin ailuudiig gazriin tulj barilga oron suits shiidver yadag yum bee??er ni hezee Chandra standart barimtalsan barilga baridag boloh yum bee??,
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.252] 2021/4/21
Chanar
0 | 0 Хариулах
ТӨЛБӨР төлөх сонголт [202.126.89.37] 2021/4/19
ХЭРЭГТЭЙ.. бэлэн мөнгөөр зорчиж бие биендээ корона га хайрсаар л... картаа үнэгүй болго . ЭСВЭЛ камержуулж тасалбар тараа.. японд би тоолж үзсэн иргэн 8 нь төрлөөр төлбөр төлөх боломжтой.. !!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.13] 2021/4/19
[хориотой үг] чинь нэг мэдээ бичэхийн тулд онгоцонд суугаа юу боожгой чи
0 | 0 Хариулах
Eruul gazar zavaaruulah n [64.119.18.194] 2021/4/19
Eruul gazar zavaaruulah ni e.ger horoollyg gazart oruulj barilga barih ni zuitei
2 | 0 Хариулах
a [59.153.85.210] 2021/4/19
zavharsan odoo bgaa buudal ireeduid amind oroh ed bgaam daa dotor n emneleg bariiad yaraltai hund hun oron nutgaas huleej avdag boloh heregtei
2 | 0 Хариулах
Zochin [150.129.142.100] 2021/4/19
Tor oron suuts barihaa boli uchiraa olood yvj baigaa salbaraa tataj ungah l uldejdee novshnuud yumaa ....... boliochee
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.165] 2021/4/19
Одоо байшин барилга барих нь чухал байгаа ч дэд бүтцийг нь давхар шийдэж яваачээ. Завхарсан юмаа.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.244] 2021/4/19
Орон нутагт орон сууц бариач ээ! Хотод шавааралдуулаад байхаа болиоч
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.178] 2021/4/19
ХОЙШОО БАРИАЧЭЭ, 32 ТОЙРОГ, 7 БУУДАЛ, УТААРУУГАА ЯВААЧЭЭ
11 | 0 Хариулах
Зочин [103.142.76.38] 2021/4/19
яг зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.235] 2021/4/19
Та нар хувь тавилантайгаа эвлэрэх болж дээ хөөрхий. Баянхошуу хэзээ ч хотын төв болохгүй гэж хичнээн хэллээ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.216] 2021/4/19
Та нарын хулхин дээр цэцэг ургуулахад одоо хууртлаа юу. Хулхи луйварчин Эрдэнэтэйгээ зайлж үз Тулгаа
2 | 1 Хариулах
Зочин [43.242.243.87] 2021/4/19
Төр өөрөө хараал идсэн барилга барина гэж дайрахаа болиод чаддагт нь өгчээчээ. Ямарч менеж хийж чадахгүйн байж би өөрөө гээд завааруулаад шаагаад
7 | 0 Хариулах
zochin [202.55.188.40] 2021/4/19
Tend chin orj amidrah irged chin uheed ehellee MANgaraa
4 | 1 Хариулах
ГАЛСАН [103.26.195.86] 2021/4/19
Тэр хавийн одоогийн зам дэд бүтэц ямар байгаа билээдэ? Үнэхээр мунхаг амьтад юмда энэ МАН
9 | 0 Хариулах