ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг буурсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.6 хувиар буурсан байна. Прокурор энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгааг судалгаагаар харуулсан байна.
Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, 2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна гэсэн судалгааг Нийслэлийн прокурорын газраас гаргажээ.
Эх сурвалж: УЕПГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
