Дэлхийд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хурдаар тэргүүлж байгаа Израйль улсын мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагдсан насанд хүрэгчид гэр бүлийнхээ вакцинжуулалтад хамрагдаагүй бусад гишүүдэд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ.
Израйльд хоёрт ордог эрүүл мэндийн байгууллага MHS (Maccabi Healthcare Service) өөрийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл дээр үндэслэн уг судалгааг гүйцэтгэсэн байна.
Тус байгууллагад бүртгэлтэй 1.95 сая үйлчлүүлэгчийн гуравны нэг нь нэгдүгээр сарын 30-ны байдлаар коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байжээ.
Судалгаанд хамрагдсан 223 засаг захиргааны нэгжийн вакцинжуулалтад хамрагдсан насанд хүрэгчдийн тоо нэмэгдэх тусам бусад вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн дунд Covid-19-ийн өвчлөл эрс буурсан байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн их буурсан нь судалгаанаас харагджээ.
MHS байгууллага хөндлөнгийн мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг сонсохоор судалгааны тайлангаа өнгөрсөн долоо хоногт анагаах ухааны medRxiv порталд нийтэлсэн юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|