Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Та COVID-19-өөр өвдөхгүй бол таны хайртай 5 ба түүнээс дээш хүн өвдөхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвараар өвчилж байгаа хүмүүсийн 48% нь гэр бүлийнхээ хэн нэгнээс халдвар авсан байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Тиймээс хэвэр Та коронавирусээр өвчлөхгүй бол 5 ба түүнээс дээш хүн авдахгүй гэдгийг онцоллоо. 

Ялангуяа, биеийн байдал хүндэрч байгаа ахмад настнууд гэр бүлийнхнээсээ халдвар авсан байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1,987 хүний 36 нь хүндэвтэр, 7 хүн маш хүнд байдалтай байгаа аж. 

Хавдрын өвчтэй нийт 14 иргэн коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаагаас

  • 4 нь ХӨСҮТ-д
  • 10 нь Цэргийн төв эмнэлэгт байна.

Суурь өвчтэй иргэд коронавирусийн халдвар авснаар өвчин хүндрэх, цаашлаад нас барах эрсдэл өндөр байгааг ЭМЯ анхааруулав. Сүүлийн гурав хоногт л гэхэд коронавирусийн эмчилгээ хийлгэж байсан 5 иргэн нас бараад байгаа билээ.