Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 лабораторид 17,537 шинжилгээ хийхэд шинээр коронавирусийн 271 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9,898 боллоо.
Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа танилцуулав.
"Шинээр бүртгэгдсэн халдварын тоо буурсан мэт харагдаж байгаа ч үндсэндээ хэвээрээ байна. Учир нь бид программын шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор халдварын мэдээллийг өглөөний 09:00 цагаар тасалдаг байсан бол 00:00 цаг болгон урагшлуулсан. Тиймээс өнөөдөр тоо буурсан мэт харагдаж байгаа" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!