14:08 2021/03/26
Улсын Онцгой комиссын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
12:41 2021/03/26
Монгол Улсад коронавирусийн халдварт цар тахлын тохиолдол сүүлийн өдрүүдэд 200-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Өнөөдрийн тухайд улсын хэмжээнд 437 тохиолдол батлагдсан нь халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Коронавирусийн халдвар цар тахлын энэхүү нөхцөл байдлаас хамааран Улсын Онцгой комиссын хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарлажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК, Засгийн газрын зарим гишүүн болон нийслэлийн удирдлагууд хамтран хуралдаж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ гэсэн билээ.
14:08 2021/03/26
Улсын Онцгой комиссын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!