Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. 

 
ЭМЯ

Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна. 

Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,462 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,243, хүндэвтэр194, хүнд 18 нэн хүнд 7 хүн байна.

 Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.26/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/775619979747955

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,796 /2021.03.26/

  • Улаанбаатар-5,287 /сүүлийн 24 цагт 370 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-7 
  • Архангай-6 
  • Төв аймаг-57 /сүүлийн 24 цагт 26 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-21 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
  • Дархан-Уул- 75 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/
  • Увс- 2 
  • Баянхонгор-1 
  • Дорноговь-37 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
  • Орхон-46 /сүүлийн 24 цагт 18 тохиолдол нэмэгдэв/
  • Өвөрхангай-30 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
  • Хэнтий-6 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.