Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэгүй сүши идэх зорилгоор нэрээ солиулахгүй байхыг Тайваний засгийн газар иргэддээ анхааруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Тайваний сүши рестораны сүлжээ Akindo Sushiro салмон загасны нэрийг бичихэд ашигладаг ханз үсэг нэрэнд нь орсон хүн бүрт нэг удаа хязгааргүй үйлчлүүлэх эрх олгох урамшуулал зарлажээ. Ингэхдээ тухайн хүн тав хүртэл тооны найзтайгаа хамт үйлчлүүлэх боломжтой юм байна.

Урамшуулалт үйлчилгээ Мягмар гарагаас эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван хүн нэрээ солиулахаар Тайваний бүртгэлийн албанд хандсан тухай Тайпэй Таймс сонинд мэдээлжээ.

Тэд бүгд Гуй Юү (салмон) ханз үсэг оролцуулсан нэртэй болох хүсэлт гаргасан байна.

Тус улсын хуулиар хүн нэг удаа нэрээ солиулж, иргэний шинэ үнэмлэх авахад $3 орчим төлбөртэй байдаг гэнэ. Өчигдөр Тайваний дотоод хэргийн дэд сайд Чэн Цүн Ен үнэгүй хоол идэх зорилгоор нэрээ солиулж, төрийн үйлчилгээнд шаардлагагүй ачаалал үүсгэхгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

Тайваний иргэд амьдралынхаа туршид гурван удаа нэрээ солиулах хууль ёсны эрхтэй байдаг юм байна.

Нэрээ солиулж сүшиний ресторанд $460-ын үнэтэй хоол зооглосон хоёр хүн “Нэг хэсэгтээ дахиад салмон идэх хүсэлгүй боллоо” гэж сошиал хуудсандаа бахархан бичжээ.

 

Эх сурвалж: BBC