Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод халдвар гарах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй" гэдгийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг том голомт гэж ойлгож болно.

Халдвар агаар дуслын замаар халдвар дамжих учраас цаг тутам цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийснээр халдварын эрсдэлийг бууруулах боломжтой. Ялангуяа нэг өрөөнд олуулаа суудаг бол "агаар сэлгэлт, агаар сэлгэлт, дахин агаар сэлгэлт" зарчмыг баримтлаарай. 

Халдварын сэжиг илэрсэн болон хавьтал болсон хүмүүс шинжилгээнийхээ хариуг гартал ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах явдал гарч байна. Ингэж ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй. ХӨСҮТ-ийн баг очиж хавьтал судлалын шинжилгээ авах хүртэл Та бүхэн амны хаалтаа давхарлаж зүүгээд гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1851100765066643
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.