Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамжнаас $35-аар худалдаж авсан шаазан аяга хагас сая долларын үнэтэй түүхийн дурсгал байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд АНУ-ын Коннектикут мужийн нэг айл хуучин эд зүйлсээ гэрийнхээ гадна талбайд зарах үеэр нэг эртний эдлэл сонирхогч $35-аар хөх өнгийн шаазан аяга худалдаж авчээ.

Гэтэл уг аяга нь 15 дугаар зууны үед Хятадын Мин улсын хааны ордонд хэрэглэж байсан ховор эд болохыг мэргэжилтнүүд саяхан тогтоосон байна.

Яг ийм шаазан аяга өнөөдөр дэлхийд өөр зургаахан ширхэг үлдсэн байдаг гэнэ. Санамсаргүй олдсон үнэт эдлэлийг энэ сарын 17-ны өдөр Нью Йорк хотод Sotheby’s дуудлага худалдааны төвд үнэ хаялцуулж зарахаар болжээ.

16 см диаметр хэмжээтэй шаазан аяганы үнэ $300,000-$500,000 хүрнэ гэсэн урьдчилсан таамаг гарсан байна.

1400-аад оны үед Мин улсын гурав дахь хаан Юнлэ ийм шаазан аягануудыг зөвхөн өөрийн ордонд зориулан тусгай арга технологиор бүтээлгэж байжээ. Яг ийм аяганы хоёр нь Тайваний үндэсний ордон музейд, хоёр нь Лондон хотын музейд, нэг нь Тегеран хот дахь Ираны үндэсний музейд хадгалагддаг гэнэ. Харин АНУ-д огт байгаагүй юм байна. Сүүлд олдсон аяга хэрхэн Коннектикут мужид ирсэн нь тодорхойгүй байгаа юм. Тухайн гэр бүл ямар учиртайг нь мэдэлгүй үе дамжин хадгалж ирсэн байх гэж урлаг судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press