Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын эсрэг AstraZeneca вакциныг хийлгэсэн хоёр дахь хүн боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын эсрэг AstraZeneca вакцин хийлгэлээ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг хийлгэсэн. Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Аливаа вакциныг хийлгэхээс өмнө эсрэг заалт бий эсэхийг шалгуулж, эмчийн үзлэгт ордог. Би эмчийн үзлэгт орж, асуумжид хариулсны дараа вакцин хийлгэлээ.

Цар тахлын эсрэг вакцинжуулалттай холбоотой бид программ хийж, E-Mongolia платформтой холбосон. Өөрийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, вакцин хийлгэсэн тухай лавлагаа авна. Энэ нь англи, монгол хэл дээр байх бөгөөд тухайн иргэн гадаадад зорчихоор бол лавлагаагаа үзүүлээд явах боломжтой" гэлээ.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн ажилтнуудад хандан "Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эхний ээлжид цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах учиртай. Иймд та бүхнийгээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээв.

Шууд үзэх:

https://fb.watch/3QenB1cJO-/