ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлэх бэлтгэлээ хангажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-ны өдрөөс нээх бэлтгэл ажлаа хангасан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёр дугаар сарын 23-ны өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэх аж.

Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.