Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол телевизийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор өнөөдөр шагнууллаа.

Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө Монгол телевизийн дэд захирлаар ажиллаж байна.

Нэвтрүүлэгч С.Чимгээ “Миний ажил амьдралын хамгийн дардан гэгээтэй замыг тавьж өгсөн МҮОНРТ-ийнхээ хамт олонд эрхэм нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлмээр байна.

Дэлхийн телевизийн салбартай хөл нийлүүлж алхаж чадаж байгаа, Монгол Улсынхаа телевизийн салбарын шинэчлэлийн хуудсыг нээсэн Монгол телевизийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт мянга мянган телевиз үзэгчдэдээ талархал илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.